Өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс буюу Якутын нутаг дэвсгэрт их хэмжээний ойн түймэр шатаж байна.
Өчигдрийн байдлаар тус бүс нутагт түймрийн 173 голомт бүртгэгдээд байгааг ОХУ-ын онцгой байдлын алба мэдээлжээ.
Одоогоор 2,500 гаруй гал сөнөөгч, онцгой байдлын ажилтнууд 8,000 км.кв талбайг хамарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа гэнэ. Өчигдөр ОХУ-ын батлан хамгаалах яам Якут руу техник, тоног төхөөрөмж илгээхээр болсноо мэдээлжээ.
Агаарын температур нэмэгдэж, сүүлийн 150 жилд тохиогоогүй хуурай зун болж буй нь ойн түймэр гарах шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Өчигдрөөс эхлэн уг түймрийн утаа Монгол улсын нийслэл Улаанбаатарыг нөмөрсөн билээ.
Хиймэл дагуулаас авсан сүүлийн зурагнаас харвал түймрийн утаа өнөөдөр Монгол орны төв хэсгээс зүүн бүс нутагт шилжих төлөвтэй байна.
Түймрийн утаа Умард туйлыг бүрхэж, Канадын нутагт хүрэхээр байгаа нь эндээс харагдаж байна.
Эх сурвалж: Siberian Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!