ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН
Саиед Моллай Токиогийн олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ авлаа
iKon.MN
Photo credit: Olympics.com
Саиед Моллай Токио 2020 олимпын наадамд эхний ялалтаа байгуулав
Токио 2020 олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Саиед Моллай эхний барилдаанаа саяхан хийлээ.
Тэрбээр эхний тойрогт Казахстаны бөх Дидар Хамзатай учраа таарч, үндсэн цагт иппон үнэлгээгээр ялав.
Саиед Моллай нь 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн болсон юм. Токио 2020 зуны олимпын наадам нь Саиед Моллайн Монгол Улсыг төлөөлөн оролцож буй анхны олимп болж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
