Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-ийн халдвараар оношлогдсон иргэний тархины эдийн мэс заслыг ГССҮТ-ийн эмч нар амжилттай хийжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГССҮТ

Цар тахлын энэ үед ГССҮТөвийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд КОВИД-ийн халдвараар оношлогдсон 51 настай иргэний тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийжээ.

Хүнд өвчтэй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ, КОВИД-ийн тасагт ажиллаж байгаа 7 дугаар багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч н.Адъяасүрэн, н.Мөнхтулга нар хамтран үзүүлсэн байна.

Эх сурвалж: ГССҮТ
Эх сурвалж: ГССҮТ

Тус эмнэлгийн энгийн тасагт өчигдөр яаралтай хагалгаа 50, төлөвлөгөөт хагалгаа 34 хийгджээ.

ГССҮТ-д 292 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 14 нь эрчимт эмчилгээний тасагт байна.