2021/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.97₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-3°
06:00
S31
-5°
07:00
S31
-5°
08:00
S32
-5°
09:00
S32
-3°
10:00
S32
11:00
S32
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
10°
16:00
S30
17:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аравдугаар сарын 1-нээс өмнө Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 50%-ийг төлсөн иргэдэд Өршөөлийн хууль үйлчилнэ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан.

Уг хуульд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас өмнө үйлдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө хэмээн заасан билээ.

Өөрөөр хэлбэл, зөвхөн хуульд заасан дээрх хугацаанд гаргасан Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн талыг аравдугаар сарын 1-нээс өмнө төлсөн иргэдэд Өршөөлийн үзүүлэх тухай хууль үйлчлэх юм.

Иргэд зөрчлийн мэдээллээ https://torguuli.police.gov.mn/ , https://smartcar.mn/#/home цахим хуудаснаас харах боломжтой.

Өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар манай улсад нийт бүртгэгдсэн Зөрчлийн хэргийн 6,696,529 нь буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил байв.

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны тавдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас 6,154,933 удаагийн 169 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулснаас 3,035,324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байсан юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/UBTCC/videos/947621939133622

 

x