Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийх явцад 1,727 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 113,232 болж байна. 1,727 тохиолдлын 1,724 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн гурван ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ. Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,
Сүүлийн 24 цагт 2,315 хүн эдгэрч, нийт 73,007 хүн эдгэрлээ. Халдварын улмаас 14,131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Гэрийн хяналтад 24,626 хүн байгаа.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 15 хүн нас барсан.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
ВИДЕО ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!