Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: Цар тахлын нөхцөл байдлын улмаас 19 аймгийн 176 сум тодорхой хязгаарлалт тогтоосон

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох санал оруулаагүй бөгөөд нөхцөл байдлыг үнэлэн зарим үйлчилгээг хязгаарлах санал гаргасан. Иймд мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн бялдаржуулах төв буюу фитнес, саун, бассейны үйл ажиллагааг зургаадугаар сарын 25-наас эхлэн 10 хоногийн хугацаанд зогсоож байна. Мөн ресторан, кафе, кофе шопыг заалаар үйлчлэхийг хязгаарласан хугацааг 10 хоногоор сунгалаа.

Мөн ирэх долоо хоногоос эхлэн 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлнэ.

Хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Одоогоор 19 аймгийн 176 суманд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон байгаа тул орон нутгийг зорих гэж буй иргэд очих газрынхаа онцгой комиссоос мэдээлэл, зөвлөмжийг авах шаардлагатайг зөвлөж байна.

Улсын Онцгой комиссоос иргэдийг гэр бүлийн хүрээнд хот орчмын ногоон бүсэд амарч зугаалахыг дэмжиж байгаа тул иргэд бөөгнөрөл үүсгэхгүйгээр дэглэмээ баримтлахыг уриалж байна" гэлээ.

Шууд үзэх:
https://fb.watch/6j0b79GNIF/