Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Стэпп групп болон Chainalysis: Криптовалютын аюулгүй байдлын хамтын ажиллагаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Стэпп групп компани нь олон улсын блокчэйн шинжилгээний Chainalysis компанитай хамтрахаар боллоо

УБ хот, Монгол улс /2021 оны 6-р сарын 16

Блокчэйнд суурилсан криптовалютын хяналт, шинжилгээний олон улсын Chainalysis компани нь Монголын финтек, технологийн салбарт шинийг санаачлагч Steppe Group-тэй хамтран ажиллах болсон тухайгаа өнөөдөр зарлалаа.

Steppe Group нь Chainalysis-ийн Aзи Номхон Далайн орнууд дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжиж буй орнуудад криптовалютын аюулгүй хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Chainalyis компани нь шинээр төрж буй криптовалютын биржүүдийг технологийн хүчин чадлаа бүрэн ашиглах, мөн блокчэйн технологийг ашиглах замаар эдийн засгаа тэлэхэд туслах зорилготой.

Тиймээс энэхүү түншлэлийн хүрээнд Стэпп групп нь  Chainalysis компанийн дөрвөн төрлийн бүтээгдэхүүний багцыг төр, хувийн хэвшлийн байгууллага, хэрэглэгчдэд санал болгох ажээ. Үүнд:

  • Chainalysis KYT (Know Your Transaction) - Комплаенсын мэргэжилтнүүдэд зориулсан гар ажиллагааг бууруулж, блокчэйн дээрх гүйлгээг бодит цагийн горимоор хянах шийдэл бүхий программ хангамж; 
  • Chainalysis Reactor - Блокчэйн дээрх криптовалютын гүйлгээтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор гүйлгээг мөрдөн шалгах ажиллагааны программ хангамж;
  • Chainalysis Business Data - Криптовалютын үйл ажиллагаа эрхэлдэг бизнесүүдэд хэрэглэгчдийнхээ хэрэгцээг таньж мэдэх замаар бүтээгдэхүүнээ сайжруулах, орлогын шинэ урсгал нээхэд блокчэйн дээрх хэрэглэгчдийн мэдээ, мэдээллийн бааз, шинжилгээний программ хангамж
  • Chainalysis Kryptos - Санхүүгийн байгууллагуудад зориулсан эрсдэлийн удирдлагын программ хангамж

Стэпп группийн тусламжтайгаар тус компани нь Монгол улсын зах зээлд анх удаа нэвтэрч байгаа юм.

Chainalysis-ийн Бүс хариуцсан захирал Жошуа Фүү:

“Монгол улсын криптовалютын зах зээл өсч, хөгжиж байгаатай холбоотойгоор бид зохицуулагч байгууллагууд, санхүүгийн байгууллагууд болон криптовалютын үйл ажиллагаа эрхлэгчдийн итгэлийг хүлээхийг зорьж байна. Тиймээс дотоодын бизнес эрхлэгчид болон зохицуулагч байгууллагуудтай холбогдох, тэднийг мэдээллээр хангахад бидэнд Стэпп групп туслах болсонд  туйлын баяртай байна”

Стэпп группийн Гүйцэтгэх захирал Б. Гэрэлмаа: 

“Криптовалютыг үйл ажиллагаандаа ашиглахаар зорьж буй бүх төрлийн байгууллагууд болон бизнесүүд Chainalysis-ийн шийдлийн тусламжтайгаар аюулгүй, тодорхой системжсэн удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулж, комплаенсын зохистой байдлаа хангах боломжтой болж байгаа юм. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг шинэлэг технологиор хангах нь манай компанийн зорилго, үйл ажиллагааны нэг чухал хэсэг. Тиймээс зах зээлд эрэлт нь хурдацтай өсөж буй криптовалютын комплаенсын шийдлийг санал болгож байгаа Chainalysis компанитай хамтран ажиллах болсон нь нэр төрийн хэрэг болж байна .”

СТЭПП ГРУППИЙН ТАЛААР

Стэпп групп нь хөрөнгө оруулагчдад таатай боломж, өгөөжийг бий болгох замаар Монгол улсад санхүү, технологийн салбарыг түүчээлж яваа компани юм. Олон шинэлэг компаниудын бүрдэл болсон уг групп нь санхүүгийн салбарын үр ашиггүй байдлыг бууруулж, зах зээлд буй баялгийг нийгмийн бүх хэсэгт хүртээмжтэй хуваарилах замаар  хөгжиж буй бүс нутгуудад тогтвортой, эрүүл эдийн засгийг бий болгохоор зорин ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Steppe.Group сайтаас авна уу.

CHAINALYSIS-ИЙН ТАЛААР

Chainalysis нь блокчэйнд суурилсан криптовалютын хяналт, шинжилгээ хийдэг компани юм. Дэлхий даяар 60 гаруй орны засгийн газар, зохицуулагч байгууллагууд, санхүүгийн байгууллагууд, биржүүд, даатгал болон кибер аюулгүй байдлын компаниудыг мэдээ мэдээлэл, программ хангамж, үйлчилгээ, судалгаагаар хангах, криптовалюттай холбоотой гэмт хэрэг, мөнгө угаалтын асуудалд мэргэжлийн зөвлөгөө өгөх, арга техникээр хангах зэргээр стратегийн түнш болон ажилладаг.  

Тус компанийн хөгжүүлсэн платформууд нь мөрдөн шинжилгээ, комплаенс болон эрсдэлийн удирдлагуудын программуудыг багтаасан. Эдгээр нь зарим нэгэн дэлхий нийтийн анхаарлыг татсан кибер гэмт хэргүүдийг илрүүлэх, шийдэхэд ашиглагдаж байсан бөгөөд хэрэглэгчдийг криптовалютын аюулгүй хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор хөгжүүлжээ. Accel, Addition, Benchmark, Paradigm, Ribbit болон бусад тэргүүлэх венчур капиталуудын хөрөнгө оруулсан Chainalysis компани нь эрсдэлгүй санхүүгийн эрх чөлөөг бий болгох, иргэд, байгууллагын блокчэйнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Chainalysis.com сайтаас авна уу.

СТЭПП ГРУППТЭЙ ХОЛБОГДОХ

Ганбатын Нандинбилэг

contact@steppe.group

CHAINALYSIS-ТАЙ ХОЛБОГДОХ

Garret J. Shaw

media@chainalysis.com


Chainalysis Partners with Steppe Group to Safely Propel the Adoption of Cryptocurrency in Mongolia

ULAANBAATAR, Mongolia // June ##, 2021

Chainalysis, the blockchain analysis company, today announced its partnership with the premiere Mongolian technology innovator and reseller, Steppe Group. Steppe Group will help expand Chainalysis’s APAC presence and create a safer blockchain environment as cryptocurrency adoption in the country continues to mature. This partnership is the most recent example of Chainalyis’s continued dedication to helping nascent cryptocurrency markets reach their full potential and help countries expand their economies through innovation in blockchain technology.

Steppe Group will offer their public and private sector customers the full product suite Chainalysis has to offer, including Chainalysis KYT (Know Your Transaction), the real-time transaction monitoring solution for compliance professionals; Chainalysis Reactor, its investigations software; Chainalysis Business Data, on-chain customer intelligence for cryptocurrency businesses, and Chainalysis Kryptos, risk management software for financial institutions. With a trusted name like Steppe Group, Chainalysis will reach new clientele within the Mongolian market.

“As the Mongolian cryptocurrency market continues to grow, Chainalysis’s mission is to build trust in it among government agencies, financial institutions, and cryptocurrency businesses to help drive the safe adoption of this new asset class,” said Joshua Foo, Regional Director for Chainalysis. “We are thrilled to have a trusted name like Steppe Group help us reach and educate businesses and government bodies in the local market.”

“Using Chainalysis, businesses and organizations of all backgrounds who are looking to utilize cryptocurrency can do so in a safe, controlled manner and ensure their compliance strategies are sound,” said Gerelmaa Batchuluun CEO for Steppe Group. “We supply businesses and governments with pioneering technology, and Chainalysis meets the increasing demand we are seeing for a cryptocurrency solution.”

Steppe Group is pushing the finance and technology industries in Mongolia forward, creating greater opportunities and returns to investors. Compiled as a group of novel companies, Steppe Group strives to reduce inefficiency and develop sustainable, healthy economies in emerging regions.

Chainalysis serves as a strategic partner to financial institutions, governments, and cryptocurrency businesses worldwide, providing data, software, and expertise on sophisticated cryptocurrency crime and money laundering tactics, techniques, and procedures.

ABOUT STEPPE GROUP

Steppe is a group of Mongolian companies driven to evolve finance and technology to reduce inefficiency in capital markets and bring greater opportunity and returns to investors, while finding ways to share the wealth with the community and to help develop sustainable, healthy economies in emerging regions. To learn more, visit Steppe.Group.

ABOUT CHAINALYSIS

Chainalysis is the blockchain analysis company. We provide data, software, services, and research to government agencies, exchanges, financial institutions, and insurance and cybersecurity companies in over 60 countries. Our data platform powers investigation, compliance, and risk management tools that have been used to solve some of the world’s most high-profile cybercriminal cases and grow consumer access to cryptocurrency safely. Backed by Accel, Addition, Benchmark, Paradigm, Ribbit, and other leading names in venture capital, Chainalysis builds trust in blockchains to promote more financial freedom with less risk. For more information, visit www.chainalysis.com.

MEDIA CONTACT FOR STEPPE GROUP

Nandinbileg Ganbat

contact@steppe.group

MEDIA CONTACT FOR CHAINALYSIS

Garret J. Shaw

media@chainalysis.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.