Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.06.18/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Өнгөрсөн хоногт коронавируст халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ.
Тодруулбал, 24 цагийн хугацаанд шинээр 2,746 хүн коронавирусийн халдвараар өвчилжээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 88,516 боллоо.
Мөн хугацаанд 2,505 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 11 хүн уг өвчний хүндрэлээр амиа алдсан харамсалтай мэдээ байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн 61,725 хүн эдгэрсэн бол 411 хүн уг өвчний улмаас эндээд байгаа юм.
Харин дэлхийн хэмжээнд сүүлийн хоногт 382,341 хүн коронавирусийн халдвараар нэмж өвчилсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!