Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр 2,188 тохиолдол батлагдлаа

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуулж байна.

Шууд үзэх: 

https://www.facebook.com/iKonNews/videos/866478620746165

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,400 хүнд  шинжилгээ хийх явцад 2,188 хүнээс халдвар илэрч 10 хүн нас барлаа. Мөн сүүлийн 24 цагт эдгэрсэн хүний тоо 496 болжээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 76,084 болж байна” гэв.

Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал, 

  • Улаанбаатар хотод 1,498
  • Орон нутагт 683  тохиодол бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах долоон тохиолдол бүртгэгдсэн" гэв.

Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг хүсье.