Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо.
Энэ хүрээнд "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлж буйгаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр зарлалаа.
Үндэсний хөдөлгөөнийг 2021 онд дөрвөн чиглэлд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд,
Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж “Өнөөдөр хамгийн чухал салбар бол хүүхдийн салбар. Тэр утгаараа бүх салбар аливаа асуудлыг шийдвэрлэхдээ нэгдүгээрт хүүхдийн асуудлыг эрхэмлэдэг байгаасай гэх зорилтын хүрээнд “Нэгдүгээрт хүүхэд" үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар зарлан хэрэгжүүлж байгаа юм. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл зөрчлийн үзүүлэлт буурахгүй байгаа учраас энэ аянд идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа юм" гэв.
Улсын хэмжээнд 2021 оны эхний дөрвөн сард насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 149 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 19.4%-аар буурч бүх хэрэгт эзлэх хувийн жин 1.7% болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Гэхдээ төвүүдээр үйлчилгээ авч байгаа хохирогчдын тоо улам өсөх хандлагатай байгааг Гэр бүл хүүхэд залуучууд газрын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!