Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

769 тохиолдол шинээр батлагдлаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 8,600 орчим хүнд шинжилгээ хийхэд 769 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо нийт 56,621 боллоо.

Мөн хугацаанд 571 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан байна. Одоогоор 4,345 хүн халдварын улмаас эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 2,198
  • хүндэвтэр 1,554
  • хүнд 467
  • маш хүнд 126 хүн байна.

Харамсалтай нь таван иргэн КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр нас баржээ.Тодруулбал, 

  • тавдугаар сарын 20-нд онош нь батлагдсан 66 настай эрэгтэй
  • тавдугаар сарын 24-нд онош нь батлагдсан 53 настай эмэгтэй
  • тавдугаар сарын 25-нд онош нь батлагсдан 90 настай эмэгтэй
  • тавдугаар сарын 28-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй
  • тавдугаар сарын 25-нд онош нь батлагдсан 47 настай эрэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
Шууд үзэх: 
https://fb.watch/5NpWvV-5YQ/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.