Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: 1,264 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 27,956 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.04.23/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/3816652508453305

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,109 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,264 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол  27,956 боллоо.

Мөн хугацаанд 486 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 8 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдлуудын 14,258 нь эдгэрээд байгаа бол 69 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.