Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: 1,220 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 17,823 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.04.14/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/338792957925255

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,220 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,220 хүнээс коронавирус илэрлээ.

Энэ нь цар тахал гарснаас хойш нэг хоногийн хугацаанд Монгол Улсад бүртгэгдэж буй хамгийн олон тохиолдол болж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 17,823 боллоо. Мөн хугацаанд хүний 366 хүн эдгэрсэн бол 44, 49 настай хоёр хүн уг өвчний улмаас нас барсан харамсалтай мэдээ байна.

Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 10,253 болоод байгаа бол коронавируст халдварт өртөж нас барсан хүний тоо 34 боллоо.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.