Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19: Улаанбаатарт 765, орон нутагт 66 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас баржээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,195 гаруй шинжилгээ хийхэд 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15,014 болж байна.

 
  • КОВИД 19 өвчний улмаас нас баралт 2 бүртгэгдэж нас баралтын тоо 22 болж байна. 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй нас барлаа. 
  • КОВИД 19 өвчний шууд бус нас баралт нэг бүртгэгдсэн. Уг иргэн нь дөрөвдүгээр сарын 7-нд халдвар туссан, хорт хавдартай хүн байв. Ингэснээр бусад шалтгаант нас баралт 5 боллоо.

Шинээр илэрсэн 831 тохиолдлоос Улаанбаатарт 765 бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал. Бүх хороонд байрлах голомт.

Орон нутагт халдварын 66 тохиолдол бүртгэгдсэн.

 

Сүүлийн 24 цагт 284 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол гэрийн ажиглалтаас 101 хүн гарчээ.

Өнөөдрийн байдлаар:

  • Эмнэлгээс эдгэрч гарсан хүний тоо 9,159
  • Гэрийн ажиглалтаас эдгэрч гарсан хүний тоо 919

Дархлаажуулалтыг 15 хоног зогсоосон тул энэ талаар мэдээлэл өгөхгүй" гэсэн мэдээллийг өглөө.

ВИДЕО: /2021.04.11/