2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
18:00
S30
14°
19:00
S30
11°
20:00
S29
21:00
S31
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S26
03:00
S26
04:00
S26
-1°
05:00
S26
-1°

ЭМЯ: 554 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 12,780 боллоо

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.04.08/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/167171828591971

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,116 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавируст халдварын 554 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 12,870 боллоо.

Мөн хугацаанд 372 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 18 бүртгэгдсэн бол эдгэрсэн хүний тоо нийтдээ 8,140 болоод байгаа юм. Одоогоор 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,176
  • Хүндэвтэр-373
  • Хүнд-74
  • Маш хүнд-14 хүн байгаа юм.

Харин дэлхий дахинд сүүлийн 24 цагт 434,047 хүн халдвар авсан бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 132,046,206 болоод байна. Уг өвчний улмаас нийт 2,867,242 хүн нас баржээ.

Халдвар хамгийн их бүртгэгдэж буй орнуудад АНУ, Бразил, Энэтхэг, Франц, ОХУ орж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x