Хатуу хөл хорио тогтоох эцсийн шийдвэр гараагүй байна
14:47 2021/04/07
Засгийн газрын хуралдаанаар ЭМЯ-наас гаргасан дөрөвдүгээр сарын 10-наас хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцээд УОК-ын саналыг харгалзаж эцсийн шийдвэрийг гаргахаар болжээ.
Харин УОК өнөөдөр хуралдах бөгөөд одоогоор хэдэн цагт хуралдах нь тодорхойгүй байгаа юм.
Тиймээс хатуу хөл хорио тогтоох шийдвэр эцэслэгдээгүй байна.
13:41 2021/04/07
Дөрөвдүгээр сарын 10-наас хатуу хөл хорио тогтоох саналаа ЭМЯ Засгийн газарт хүргүүлжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ Бямба гарагаас буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг саналыг хэлэлцэх юм байна.
Мөн өнөөдөр УОК хуралдах аж.
Коронавирусийн эсрэг дархлаажуулалт үргэлжилж байгаа ч халдварын тархалт өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 10,093, орон нутагт 1,700 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 17-д хүрчээ.
14:47 2021/04/07
Засгийн газрын хуралдаанаар ЭМЯ-наас гаргасан дөрөвдүгээр сарын 10-наас хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцээд УОК-ын саналыг харгалзаж эцсийн шийдвэрийг гаргахаар болжээ.
Харин УОК өнөөдөр хуралдах бөгөөд одоогоор хэдэн цагт хуралдах нь тодорхойгүй байгаа юм.
Тиймээс хатуу хөл хорио тогтоох шийдвэр эцэслэгдээгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
