ЭМЯ: 575 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 12,226 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.04.07/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 575 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронвируст халдварын тохиолдол нийтдээ 12,226 боллоо.
Мөн хугацаанд 185 хүн эдгэрч эмнэлгэнэс гарсан бол 4 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварынулмаас нас барсан хүний тоо 17 болсон бол эдгэрсэн хүний тоо 6,912 болов.
Одоогоор нийтдээ 2,583 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.
Үүнээс,
- Хөнгөн-2,186
- Хүндэвтэр-317
- Хүнд-70
- Маш хүнд-10 хүн байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
