Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт Улаанбаатарт 391, орон нутагт 93, эмнэлгээс шалтгаалсан халдварын хоёр тохиолдол бүртгэгджээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
Сүүлийн хоногт Улаанбаатарт 391, орон нутагт 93, эмнэлгээс шалтгаалсан халдварын хоёр тохиолдол бүртгэгджээ
Sara, ikon.mn - text to speech

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн хоногт 21 лабораторид 11,876 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 486 хүнээс халдвар илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 9,327 боллоо. 486 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. 

Бусад 484 тохиолдлын 391 нь Улаанбаатарт, 93 нь орон нутагт бүртгэгдлээ. 

 

Сүүлийн хоногт 146 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5,216 боллоо. Мөн харамсалтай мэдээ дуулгах нь. Өнгөрсөн хоногт 58 настай эмэгтэй, 66 настай эмэгтэй хоёр өвчтөн нас барлаа. Ингэснээр коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 10 болж байна" гэдгийг хэллээ.

Өнөөдрийн байдлаар нийт 1,990 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,713, хүндэвтэр 232, хүнд 37, нэн хүнд 8 хүн байна. 

ШУУД ҮЗЭХ: /2021.04.02/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/750925002279308

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.