Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттөр: Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтын хугацааг долоон хоног болгосон

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтын хоногийг долоо болгосон. Энэ хугацаанд 3 болон 5 дахь хоногт шинжилгээ авч, сөрөг гарвал гэрээр ажиглахыг болиулахаар шийдвэрлэсэн билээ.

Уг шийдвэрийн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр "Гадаадаас ирж буй иргэд тусгаарлалтын хугацааг долоон хоног болгох бүрэн боломжтой. Ингэхдээ тусгаарлалтын эхний 72 цагийн дараа анхны, 5-6 дахь хоногт нь давтан шинжилгээг авна. Хоёр шинжилгээний хариу сөрөг гарвал долоо дахь хоногоос нь тусгаарлалтаас гаргах саналыг өгсөн.

Хэрэв иргэн онгоцны бүхээгт халдварт өртсөн бол ирсэн даруйд нь шинжилгээ авах нь ач холбогдолгүй. Энэ үед вирус хамар залгиурт хангалттай хэмжээнд үржээгүй байдаг. Мөн иргэд ирэхээсээ өмнө тухайн улсдаа PCR шинжилгээ өгч байгаа. Иймд нийт гурван удаа шинжилгээ өгөөд сөрөг гэдэг нь баталгаажвал тусгаарлалтыг дуусгах санал гаргасан.

5-6 дахь хоногт шинжилгээ авч буй учир нь ирэх үедээ халдвар авсан гэж үзэхэд оношлогдох хамгийн өндөр магадлалтай үе. Энэ хугацаанд вирус байхгүй бол тусгаарлалтыг дуусгах шинжлэх ухааны үндэслэл болох юм" гэлээ.

Гэхдээ тусгаарлалтын хугацаанд иргэдэд шинж тэмдэг илэрч буй эсэхийг ажиглаж, түүнд үндэслэсэн шийдвэр гаргах юм байна.

Видео:

https://fb.watch/4A2GlwdrCM/