Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим сонгуулийн дүнгээр М.Тулгат ялалт байгуулсан бол О.Цогтгэрэл урьдчилсан байдлаар тэргүүлж явна

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хоёр талд зохион байгуулагдсан Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтын дүн гарч эхэллээ. 

Тодруулбал, С.Эрдэнэ даргатай АН-ын Дотоод сонгуулийн хорооноос цахим сонгуулийн дүнг нэгтгэн намын шинэ даргыг албан ёсоор зарлалаа. Тус намын даргаар НИТХ дэх АН-ын бүлгийн дарга М.Тулгат сонгогджээ. 

Уг сонгуульд М.Тулгатаас гадна Ц.Оюунгэрэл, Ч.Өнөрбаяр, Ц.Уртнасан, Л.Гүндалай нар өрсөлдсөн юм. 

Харин Ц.Туваан даргатай АН-ын даргын сонгуулийн дүн хараахан гараагүй байгааг УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа жиргэсэн байна. Тэрбээр албан ёсны дүн гараагүй ч урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүлж явна хэмээжээ. 

Уг сонгуулийн дүнг маргааш буюу гуравдугаар сарын 29-нд албан ёсоор зарлах юм байна. 

Ташрамд дурдахад, О.Цогтгэрэлтэй О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нар өрсөлдөж байгаа билээ.