ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хужирт сумын сувилалд амраад буцсан 50 хүний 14-ийнх нь түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” амралт сувиллын газарт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.  Сувилалд амарч байгаа иргэд болон сувиллын ажилчид ойрын болон дам хавьтлуудыг тогтоон PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээсэн байна.

Тодруулбал, эрсдэлтэй хугацаанд /2021 оны 3 дугаар сарын 1-нээс хойш/ тус сувилалд амраад буцсан Арвайхээр сумын 20, Бат-Өлзий сумын 6, Хархорин сумын 10, Хужирт сумын 14 амрагчаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр, Хархорин, Хужирт сумаас нийт 14 амрагчийн хариу эхний ээлжинд “СУЛ ЭЕРЭГ” гарч, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэж, эрсдэл өндөр боллоо.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр 00.10 цагт аймгийн Онцгой комисс хуралдаж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор дээрх 4 суманд хөл хорио тогтоолоо.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар

ОАК-оос гаргасан шийдвэрүүд:

  1. Эрүүл мэндийн үйлчилгээ авах, буяны үйл ажиллагаа, хүнс, өвс, малын тэжээл шатахууны тээврээс бусад тохиолдолд Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдаас  орох, гарах болон сумдын  доторх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 3 дугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хориглож энэ хугацаанд тухайн сумдад архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглов. 
  2. Хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, уст цэгийн ажиллах цагийн хуваарийг 09:00-20:00 цаг хүртэл тогтоож, энэ хугацаанд нэг айл өрхөөс нэг иргэнийг эрүүл мэндийн үйлчилгээ, уст цэг, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Цагдаагийн газар болон дээрх сумын Засаг дарга нарт даалгав.
  3. Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болон Эрүүл мэндийн байгууллагаас бусад байгууллагын албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллуулах, бусад ажилтан албан хаагч нарыг цахимаар ажиллуулах нөхцөл боломжоор хангаж ажиллуулахыг газар, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад даалгав. 
  4. Дээрх сумдад хязгаарлалтын хугацаанд
    Эрчим хүч
    Дулааны үйлдвэрлэл
    Хүнсний худалдаа, үйлдвэрлэл Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага
    Уст цэг, шатахуун түгээх станцын үйл ажиллагаанаас бусад ажил, үйлчилгээг хязгаарлав. 
  5. Ковид-19)-ын цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, зөвлөмж хүргүүлж, хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийн үнийн хөөрөгдөлд хяналт тавьж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. 

Хязгаарлалт тогтоосон хугацаанд иргэд онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байж, Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хариуцлагатайгаар мөрдөж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.179.26.99] 2021/3/23
Гэрээсээ гарахаас ч айж байгаа ийм үед юуны чинь амралт сувилалд очих. Очоод эрүүл болох гэсэн биш тахал авчлаа даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.118] 2021/3/23
Ковид байгаа гэдгийг цэцэрлэгийн хүүхэд ч мэднэ PCR шинжилгээтэй амрагч аваачээ очиж бга нь шинжилгээ өгөөчээ үнэгүй авч бга шүү дээ. ХАРИУлАГАГҮЙ энэ эмгэнэл шүү 365 сумаас хэнэггүй тэнэг зохион байгуулалт муугаар 1 орлоо доо
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.118] 2021/3/23
Сэмжид сувилал хариуцлага муу бна шинжилгээ өгсөн хүн авах бсан одоо хариуцлага авах хэрэгтэй шүү бусад нь сургамж аваг нэг сувилалаас болж сум хэмжээнд бүр хэд хэдэн сум аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоож бна хариуцлагагүй гэхэд арай дэндүү
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2021/3/23
Наад оношлуур чинь ер нь баталгаатай юм уу? Шинжилгээний хариу гаргаж байгаа хүмүүс нь хэр найдвартай юм бэ дээ?
0 | 0 Хариулах
zochin [39.154.234.197] 2021/3/23
Ene bur utgaa aldaj bn aa, engiin haniadiin argaar edgerch bgaa bol het surjignej, hol hirio, olon terbumiig urj bhaar, iim ih mongo yamarch ur ashuggui uregdej bn, tiim bolohoor irgeddee taraan ogood, amia bodooroi geed l helchiheech, mongolchuud oorsdiigoo avaad yavchihna sh dee
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.135] 2021/3/23
Dor bichsen [хориотой үг] uund eleg abaad haychlaa
3 | 3 Хариулах
Зочин [66.181.177.11] 2021/3/23
хахаха
2 | 0 Хариулах
Зочин [64.119.24.115] 2021/3/23
ХӨДӨӨНИЙ НӨХДҮҮД ХОТ ХӨДӨӨГҮЙ САМАРЧ БАЙНА. ОДОО НААД ХҮМҮҮСЭЭ ОРОН НУТАГТ НЬ ДААТГАА. УЛСААС НЭГ ХҮНИЙ 4 САЯ ТӨГРӨГНИЙ ЗАРДАЛ ГАРЧ БАЙНА. ТЭНЭМЭЛҮҮД
5 | 2 Хариулах
Зочин [64.119.20.13] 2021/3/23
boovoo saa
3 | 5 Хариулах