ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатараас Булган аймгийн Могод суманд очоод, буцсан нэг иргэн коронавирусийн халдвартай нь батлагджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Булган аймгийн Могод суманд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Уг мэдээлэлд "Нийслэл Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд зорчин ирсэн гурван иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна. Тус иргэд 2021 оны гуравдугаар сарын 21-ний 10:00 цагийн орчим Могод суманд ирсэн бөгөөд мөн өдрийн 22:00 цагт Улаанбаатар хот руу буцсан.

Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ОК-ын шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж Хариу арга хэмжээний 1 дүгээр багийг Могод суманд томилон ажиллуулж байна.

Тус хариу арга хэмжээний баг нийслэл Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг тандан сумаас орж гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн баталгаагүй албан бус мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн байгууллага, баталгаат эх сурвалжийн мэдээллийг хүлээн авч заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, амны хаалтаа тогтмол зөв зүүж, олон хүн цугларсан газар очихгүй байх, хүн хоорондын зайг баримтлах, гэртэй зочин урихгүй байж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхийг зөвлөж байна" гэжээ.

 

Эх сурвалж: Аймгийн онцгой комисс

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
БАХАРХМААР
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [104.230.202.184] 2021/3/23
Нийтлэлтэй хамааралгүй санал. Ikon.mn томоохон мэдээний портал байж Монгол хэл дээрх Монголын аймаг сумуудын газрын зургийн файлтай болох хэрэгтэй. Орон нутгийн мэдээ ихэвчлэн латинаар бичсэн газрын зураг нийтлэж байгаа харагдах юм аа.
0 | 0 Хариулах
Дампуу улс [192.82.78.52] 2021/3/23
Яаг үнэндээ мэргэжлийн байгуулагад итгэх арга алга аа,
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.187] 2021/3/22
[хориотой үг] гэж энэ жил ч айраг уултгүй боллоо
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.100] 2021/3/22
могодын айраг гэсэн чинь арааны шүлс асгарчлаа
0 | 1 Хариулах
зочин [202.9.40.129] 2021/3/22
Шинжилгээ өгөөд сөрөг хариутай хүнийг л хөдөө гаргаж байна гэсэн биш үү?
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.109] 2021/3/22
Үнэмшилтэй санагдахгүй байна. Шал худлөа яагаад заавал коронотй хүмүшс хөдөө очоод ирээд коронотой гэж оншлогдоод байгаа вм бэ нэх худлаа Тэгсэн хэрнээ гэр хороололд тараагүй хөдөө очхоор коронтой болчихдог одоо наад жүжээ больж үз
1 | 0 Хариулах
зочин [202.9.40.129] 2021/3/22
Тэнүүчлэх дуртай хүмүүсийг зоргоор нь тавид л. Нэн шаардагагүй /хүнс тээвэрлэх/ бол хотоос хөдөө хүн битгий явуулаачээ?
1 | 0 Хариулах
kkkkk [64.119.17.17] 2021/3/22
ed nar ochchikhood l butsdag , ukhsenee klhiij donshuuchilj yawdag baynaa , pizdanuud
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.106] 2021/3/22
мөнгөө үрж архидаж явдаг баыхаа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.100] 2021/3/22
УОК нь 18 цагт хуралдахаар болсын байна
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2021/3/22
eh survalj
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.100] 2021/3/22
Зариг мн
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2021/3/22
bayrlalaa hoo.
2 | 0 Хариулах