Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарт 168, Төв аймагт 2 тохиолдол батлагдлаа. 10 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн хоногт 9,520 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 170 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,976 болж байна.

Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварын 170 тохиолдлын 168 нь Улаанбаатарт, Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн. 170 халдвар авсан хүнээс 160 нь ойрын хавьтал байна. 10 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. 

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • БЗД-ийн 23 дугаар хороо,
  • БГД-ийн 1 дүгээр хороо,
  • СХД-ийн 3, 18, 25,34, 39 дүгээр хороонд байна. 

Сүүлийн хоногт 126 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,477 боллоо.  

Өнөөдрийн байдлаар нийт 1,365 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,191, хүндэвтэр 159, хүнд 12, нэн хүнд 3 хүн байна.

Халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэв.

ШУУД ҮЗЭХ: 2021.03.21 /Бичлэг харагдахгүй бол ЭНД дарж үзнэ үү/

https://fb.watch/4msuM6t7Yl/

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 4,443 /2021.03.21/

  • Улаанбаатар-4,078 /сүүлийн 24 цагт 168 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-6 
  • Архангай-4 
  • Төв аймаг-20 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
  • Хөвсгөл-12 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.