2021.03.20: 148 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 4,806 тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.03.20/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Өчигдөр улсын хэмжээнд 15,293 хүний сорьцод шинжилгээ хийхэд 148 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 4,806 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдолын 143 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн, 5 тохиолдол нь Хөвсгөл аймагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 55 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 3,351 боллоо. Дотоодын халдварын тоо 4,273 болоод байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
