Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 128 тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 3,961 болов

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Сүүлийн 24 цагт 17,894 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 128 тохиолдол батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тодруулбал, Улаанбаатарт батлагдсан 127 тохиолдол батлагдсан бол гуравдугаар сарын 4-нд Будапештээс ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн байна. 

Түүнчлэн мөн хугацаанд 46 хүн эдгэрчээ.

Орон нутгийн нөхцөл байдлыг танилцуулбал, Завхан аймагт сүүлийн өдрүүдэд халдвар нэмж бүртгэгдээгүй бөгөөд нийт батлагдсан тохиолдол 4 байна. Төв аймагт COVID-19-ийн батлагдсан 15 тохиолдол батлагдсан байгаа ба ойрын хавьтлуудыг тусгаарласныг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцуулав. 

Коронавирусийн халдварын улмаас 943 хүн эмчлэгдэж байна

Монгол Улсад батлагдсан тохиолдол нийт 3,981 байгаагаас 3,001 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Одоогоор 943 хүн эмчлэгдэж байгаагаас

  • 872 хүний биеийн байдал хөнгөн
  • хүндэвтэр 63
  • хүнд зургаа
  • маш хүнд хоёр хүн байна. 

Хувь хүмүүс нийгмийн харилцаагаа багасгана уу

Ойрын өдрүүдэд халдварын тохиолдол буурахгүй байгаа тул хувь хүмүүс нийгмийн харилцаагаа багасгах шаардлагатай байгааг мэргэжилтэн зөвлөлөө. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Албан байгууллагууд байгууллага дээрээ биеэр ирж ажиллах хүний тоог багасгах, агааржуулалт, ариутгал цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай. Мөн амны хаалтаа зүүж, зайгаа баримтлан, гараа ариутгах зэргийг хэвшил болгоно уу" гэлээ.

Шууд үзэх:

https://fb.watch/4ddrkuuLn8/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.