2021.03.13: Коронавирусийн халдварын хамгийн олон буюу 169 шинэ тохиолдол Улаанбаатарт илэрлээ
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурал эхэлж, гуравдугаар сарын 12-нд хийгдсэн PCR шинжилгээний хариуг танилцууж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.03.13/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Гуравдугаар сарын 12-нд улсын хэмжээнд 19,318 шинжилгээ хийснээс 169 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр гарсан халдвар бүгд Улаанбаатар хотод гарлаа. Эдгээрээс 156 нь ойрын хавьтал.
Одоогоор 13 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг тодорхойлж буй хүмүүсийн оршин сууж байгаа байршлыг харахад нийслэлийн төвийн зургаан дүүргийн хороодод байна.
Дотоодод халдвар авсан хүний тоо 3,303, үүний 2,958 нь Улаанбаатарт бүртгэгдлээ.
Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэд:
- амны хаалтаа зүүх
- хүн хоорондын зай барих
- гараа угааж, ариутгах 3 дүрмийг ягштал баримтлахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Мөн шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх нь өөрийгөө коронавирусийн халдварын эрсдэлээс хамгаалах юм гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
