Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хан-Уулаас бусад дүүргийн COVID-19 шинжилгээний цэг АЖИЛЛАХГҮЙ

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"НЭГ ХААЛГА - НЭГ ШИНЖИЛГЭЭ" арга хэмжээ Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт явагдаж 120,000 иргэнээс PCR/ПГУ шинжилгээ авчээ.

Хан-Уул дүүргийн өрх бүрийн нэг гишүүнийг өнөөдөр шинжилгээнд хамруулах тул лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бусад дүүргийн суурин болон явуулын цэгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо.

Зөвхөн ажил явдал гарсан иргэдийг оршуулгын бичгийг үндэслэж дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ авна.