Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Батлагдсан тохиолдлуудын 95% нь халдвартай хүнтэй ойрын хавьтал болж байжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавируст халдварын идэвхжил өндөртэй байгаа нийслэлийн хороодыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

"Халдварын идэвхжил өндөр байгаа газруудад иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй"

Тэрбээр "Одоогоор нийслэлийн 6 дүүрэгт халдвар голомтлон гараад буй.

Үүнээс халдварын идэвхжил өндөр байгаа хороодыг танилцуулбал,

  • БГД-ийн 3, 5, 16, 18, 20 дугаар хороо,
  • БЗД-ийн 1, 2 , 10, 16, 17, 19, 22, 26 дугаар хороо,
  • СБД-ийн 1, 3, 7, 8 дугаар хороо,
  • СХД-ийн 21, 24, 30, 35, 36, 37 40 дүгээр хороо,
  • ХУД-ийн 3, 15, 19 дүгээр хороонд шинээр халдвар бүртгэгдсэн. Харин бусад дүүрэгт 24 цагийн хугацаанд өвчлөл бүртгэгдээгүй байна.

Сүүлийн үед шинээр бүртгэгдэж буй тохиолдлууд халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлууд боловч халдварын цар хүрээ, тархалт маш өргөн боллоо.

Тиймээс халдварын идэвхжил өндөр байгаа газруудад байдаг иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй" гэв.

"Ойрын хавьтлууд халдварт өртсөн байх эрсдэл нь маш өндөр"

Үргэлжлүүлэн "Ялангуяа "Монгол шир" компанийн халдвар нэлээд идэвхтэй голомтлон үргэлжилсээр байна. Тус голомтод 54 тохиолдол бүртгэгдсэн.

Мөн

  • Гутлын цехтэй холбоотой 32 тохиолдол
  • СХД-ийн худалдааны төвтэй холбоотой 28 тохиолдол
  • ББСБ-ын холбоотой 46 тохиолдол болсон байна.

Энэ мэтээр халдварын голомтын хүрээ үргэлжилж буй. Түүнчлэн нийтийн байранд гарсан халдварын тархалт тасраагүй гэдгийг хэлье

Ойрын хавьтлууд халдварт өртсөн байх эрсдэл нь маш өндөр. Тодруулбал, нийт хавьтлын 20 гаруй хувьд нь халдвар батлагддаг. Харин халдвар авсан нь батлагдсан хүмүүсийг шүүхээр 94-95 хувь нь дандаа халдвартай хүний ойрын хавьтал байжээ.

Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж, гэртээ байх тал дээр онцгойлон анхаарах шаардлагатай" гэдгийг сануулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/481766029495356

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.