Индэр    
2024 оны 5 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Эрдэнэт үйлдвэр" 3.4 сая мод тарьж, Монголын анхны ойн үрийг хадгалах, генетик нөөцийг хамгаалах төвийг байгуулжээ

Зураг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн үндэсний тэргүүлэгч компани болох "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь 100 сая мод тарьж, ургуулахаа амласан.

 "Эрдэнэт үйлдвэр" 2021 оноос хойш нийт 3,4 сая мод тарьж, 500 мянган модны тарьц үржүүлж, Хангал голын дагуух татмын ойг нөхөн сэргээх, байгалийн бургасан ойн плантац байгуулах ажлыг гүйцэтгэсэн байна. "Эрдэнэт үйлдвэр" энэ жил гурван байршилд 500 мянган мод тарина.

Мөн мод тарьж, арчлан, ургуулах ажлыг нийт 13 аймгийн бүс нутагт хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг 2022 онд боловсруулжээ. Түүнчлэн 2031 он хүртэл дараах байршилд 100 сая мод тарьж, ургуулах юм. Үүнд:

  • Хангайн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 33 сая мод,
  • Говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод,
  • Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод,
  • Хамгаалалтын ойн зурваст 10 сая мод тарьж, арчлан ургуулахаар төлөвлөжээ.

Тус ажлын явцтай танилцахаар ЕТГ-ын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нараар ахлуулсан баг Эрдэнэт хотыг зорьсон юм. Эхний очих газар бол Монголын анхны ойн үрийг хадгалах, генетик нөөцийг хамгаалах төв юм. 

зураг
 
"Эрдэнэт-100 сая” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2022 онд Ногоон хөгжлийн төслийн нэгжийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулжээ.
Ингэснээр Монголын анхны ойн үрийг хадгалах, генетик нөөцийг хамгаалах “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-ийн үйл ажиллагааг 2022 онд эхлүүлсэн байна. 

"Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Эрдэнэтийн аж ахуйн нэгжүүд манай агуулахыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой"

зураг
 

Тус төвийн үйл ажиллагаа болон онцлогийн талаар “Ногоон хөгжлийн төслийн нэгж”-ийн дарга Б.Сэр-Оддамба "Энэхүү төвд 12 зүйлийн 660 кг үрийг хадгалагдаж байгаа. Энэ жил бид 50 зүйлийн мод, сөөгийн үрийг худалдаж авахаар төлөвлөсөн.

Бид байгалиас түүж авсан үрийг, төрөл зүйл бүрээр нь ангилж агуулахад хадгалдаг.Үрийн зүйлээс хамаарч хадгалах хугацаа янз бүр байна. Жишээлбэл хайлаасны үрийг хоёр жил, шилмүүс модны үрийг 10 жил хадгалах боломжтой.

"Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-ийн агуулах нь хүлээн авч хатаах хэсэг, ургуулангийн өрөө, биотехнологийн лаборатори, үр хадгалах өрөө, тарьцын агуулах, суулгацын агуулах гэсэн үндсэн зургаан тасалгаатай. Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Эрдэнэтийн аж ахуйн нэгжүүд манай агуулахыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой.

"Эрдэнэт үйлдвэр" мод тарихаар зорьж буй 13 аймаг руу албан бичиг явуулж хаана, юу тарихаа төлөвлөсний дараа модныхоо төрөл зүйлийг сонгоно. Тухайн орон нутгийн хөрсийг сайтар судална. 

Модыг тухайн бүс нутагт нь ургуулсны дараа ойжуулах явцад шилжих ёстой. Хангайд ургаж байсан модыг говь руу зөөж тарих нь буруу. Ингэснээр тухайн мод стресст орж, өсөлт нь удааширна.

Эрдэнэт хотод “Киргиз-Монголын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар суурь судалгааны ажил хийгдсэн.Зургаадугаар сард бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ" хэмээн ярилаа. 

“Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-ийн зургуудаас:

Мөн жилд 30 тонн ашигт бактери үржүүлж, 200 тонн микоризтой хөрс бэлтгэх, малын бууц, үртэс, навч гэх мэт органик үлдэгдлийг ашиглаж  жилд 12 тонн био бордоо, 2,000 литр шингэн бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий "Хөрсний инновац, технологийн Эрдэнэт төв"-ийг ирэх сард нээхээр төлөвлөжээ.

Түүнчлэн жилд 12 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий автомат мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалт энэ онд эхлэх юм байна. 

Хангалын гол дагуу 63.3 га талбайд 453 ширхэг бургас, улиас, харгана, үхрийн нүд тарьжээ

зураг
 

Бид үргэлжлүүлэн Хангал гол дагуух ойжуулалт, баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн талбайтай танилцлаа. 

Эрдэнэт хотын хажуугаар урсах Хангал гол нь Орхон голд цутгадаг. Уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор саарал ус урсдаг учраас голын эрэг дагуух газрыг ойжуулах юм.

Бүс нутгийн усны нөөцийг нөхөн сэргээх, төгөл байгуулахаар Хангал гол дагуу гурван сая мод тарих ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар 63.3 га талбайд 453 мянган ширхэг бургас, улиас, харгана, үхрийн нүд тарьжээ. 

Бүх нийтийн мод тарих өдрийн үеэр тус газарт тарьсан 50 мянган ширхэг үхрийн нүдний модыг Эрдэнэт хотын айл өрхүүдэд үнэгүй өгнө. Ингэснээр айл өрхүүд модоо ургуулж, үхрийн нүдийг нь зарах боломжтой. Тухайн талбайг Эрдэнэт хотын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 30 гаруй ажилчин арчилж, ургуулдаг байна. 

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Хаягдлын аж ахуйн хамгаалалтын зурваст 8 км үргэлжлэх 2.1 сая хайлаас тарьсан байна

зураг
 

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Хаягдлын аж ахуй гэж нэрлэсэн нэгэн хөндийд уурхайн үйлдвэрлэлийн хаягдал хуримтлагдсан харагдана. Уул дээгүүр тавьсан урт хоолойгоор урсаж ирэх баяжуулах үйлдвэрийн хаягдлаас цагаан тоос босож, байгаль орчин, хүн малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Цагаан тоос нь салхитай үед 15 км газрыг бүрхдэг бөгөөд тэнгэр харанхуйлсан мэт дүр зургийг бий болгоно. Тиймээс цагаан тоос босгож буй салхины эрчийг багахан ч болов сааруулах зорилгоор "Эрдэнэт үйлдвэр"-ийн Хаягдлын аж ахуйг тойруулж хамгаалалтын зурваст 8 км үргэлжилсэн 2.1 сая хайлаас мод тарьжээ.

Одоогоор хамгаалалтын зурваст тарьсан хайлаас мод нь 60-70 см ургасан байв. 10-15 жилийн дараа эдгээр мод 2-3 метрт хүрч, цагаан тоос босгож буй салхины эрчийг тодорхой хэмжээгээр бууруулах юм.

Аливаа үйлдвэрлэлийн хамгаалалтын зурваст хайлаас, улиас зэрэг сөөг болон навчит модыг хослуулан тарьж, байгалийн хүчтэй салхины эрчийг сааруулж, цагаан тоосны дэгдэлтийн хувийг бууруулдаг. Үндсэндээ өндөр ургасан мод нь салхины эрчийг сааруулж, тоос шороо босохоос бага ч гэсэн сэргийлэх юм. 

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Хаягдлын аж ахуйн зургуудаас:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.73] 2024/5/13
Сансраас авсан зураг, ядаж дроноор дээрээс нь авсан зургаа тавина уу. Нүдээр үзэж л итгэе. Үнэндээ 300,000 мод суулгачихаад 10 дахин өндөр тоо хэлээд суухаас сийхгүй учраас тэр. Гүүгл газрын зураг дээр яг уртраг өргөргийнхөө градус минутыг хэлээд өг. Хэн ч онлайн ороод яг наад газрын хамгийн сүүлийн үеийн төрхийг нь олоод харчихаж чадна. 3 сая суулгац гэдэн чинь дор хаяж 1.5 км.кв талбайгаар битүү суулгац байх учиртай. Тийм том талбай гүүгл дээр харагдаж л таараа. Одоо ингэж балхалзаж онгирох яах вэ. 10, 15, 20 жилийн дараа харая л даа. Өнөө мундаг 3 сая суулгацын муугаар бодоход 1 сая нь ой хөвч шиг л найгаж ганхаад л байх юм биз дээ? Тужийн нарсыг солонгосчуул мөнгө, мэргэжилтнийг нь өгөөд овоо сэргээсэн. Гэвч тэдний хэн нь ч "бид нар тэдэн сая суулгац суулгалаа" гэж далдаганаж балхалзаагүй юм шүү. Хийсэн жаахан юмаа том харагдуулж онгирч байнаа гэдэг л өнөө худалч хуурамч панзчин улстөрчдийн тоглоом болчихжээ л гэсэн үг.
1 | 0 Хариулах
💩 [66.181.184.173] 2024/5/12
IREH JIL NAADAH CHINI BAASNI HONHOR BOLOOD DUUSNA,
0 | 0 Хариулах
/shorts/rVvKcIl1eH0 [66.181.184.173] 2024/5/12
0 | 0 Хариулах
Toy Soldiers [66.181.188.136] 2024/5/11
I'M PALESTINE
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.199] 2024/5/9
Дамбадаржаа, мөн Амгалангийн Ботаникийн цэцэрлэгт байсныг устгачихаад юун анхных вэ. Ингэж юм болгоныг анхных, хамгийн сайн 1 номер, бараг л дэлхийд анхных гэж худал хөөрөгдөхөө болиоч
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.137] 2024/5/8
ОТ-г уг энэ мэт төвлөрсөн ойн төгөл байгуулахыг шаардах нь зүй.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.170] 2024/5/8
нэртэйгээр нь говийг хангай болго шаагаач хаха.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.121] 2024/5/7
БҮХ ЮМЫГ ЭНЭ МУУ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР Л ҮҮРЭХ ЮМ … ДАРАА БАС ЯМАР САНААЧЛАГА ГАРГААД ҮҮРЭЭЛЭХ ЮМ БОЛ ДОО… ХОРШОО ЛАВ БИШ БАЙГААСАЙ 🙏🏻
4 | 1 Хариулах
Xaxa [120.22.147.35] 2024/5/8
Dundaas ni ideh gej l ter shuude
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.170] 2024/5/8
заа шаа лл да [хориотой үг] [хориотой үг] юма
1 | 0 Хариулах
Зочин [192.82.66.139] 2024/5/7
Хүн төрөлтөн байгалаа л аварч чадвал өөрийгөө аварч чадна ! байгалаа сүйдэлвэл өөрсдөө сөнөнө ! Маш их хөрөнгө хүч зарсан зэр зэдсэг бол илүүц!
1 | 0 Хариулах
Зочин [192.82.66.101] 2024/5/7
эрдэнэтийн нөөц дуусах үед эрдэнэт хот яах билээ?
0 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/5/7
Жижиг хот хэвээрээ л үлдэнэ харин тэнд бизнес ажлын байр сайн хөгжүүлэх л хэрэгтэй дээ
2 | 0 Хариулах