Дэлхий нийтэд мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед Монгол Улс цахим засаг, иргэний цахим оролцоог нэмэгдүүлж төрийн цахим шилжилтийн эко системийг бий болгох хүрээнд олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Иргэдийн цагийг хэмнэх эдгээр цахим шилжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг амжилттай хэрэгжүүлэх нэг гол үндэс нь суурь дэд бүтцийг бэхжүүлэх явдал бөгөөд үүний хамгийн чухал зүйл болох клауд системүүдийг бий болгох ажлыг зөвхөн төр дангаараа хэрэгжүүлэх бус хувийн хэвшлүүд ч мөн өөрсдийн хувь нэмрийг оруулж эхэллээ.
Үүний нэг сайн жишээ гэвэл Үндэсний Дата Төв УТҮГ болон дотоодын клауд систем хөгжүүлэгч ФИБО КЛАУД компаниуд 2019 оноос хойш нийтийн үүлэн технологи дээр хамтран ажиллаж байсан бол эдгээр байгууллагууд 2021 онд e-Participation, үндэсний цахим шуудан үйлчилгээнүүдийн суурь дэд бүтцийг бий болгох ажлууд дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар боллоо.
Зургийн тайлбар: 2020.09.10-нд Үндэсний Дата Төв УТҮГ болон ФИБО КЛАУД ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
FB: https://www.facebook.com/
Website: https://fibo.cloud/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!