Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналаа Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д хүргүүлнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан.

Хуулийн дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаарх албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн юм.

Үндсэн хуулийн 39.2-т "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна" хэмээн заасан байдаг. 

Энэ дагуу Ерөнхийлөгч саналаа өнөөдөр 11:00 цагт УИХ-д хүргүүлэх юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцроод байгаа билээ.

Зураг
13 | 11 | 10 цаг