ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"М.Бадарч допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Хэн тэр бодисыг худалдсан, санал болгосныг хэлбэл оногдуулсан шийтгэлийг бууруулна"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд улсын арслан М.Бадарчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хуралдаан өчигдөр болж, шийдвэрээ танилцууллаа. 

Шүүхийн шийдвэрийн талаар хуралдаан даргалагч шүүгч Г.Батзаяа "Допингийн давж заалдах комисс нь дүрмийн зөрчил мөн эсэхийг тогтооно. Хэрэв зөрчсөн байвал шийтгэлийг эцэслэн оногдуулах эрхийг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас шилжүүлж авсан. Энэ хүрээнд маргааныг хянасан. 

Нэгдүгээрт Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1.2-т тамирчны Б сорьцод шинэчлэгдэж буй Б сорьцын үр дүн нь А сорьцод шинэчлэгдсэн бодис түүний маркер, метаболитад илэрсэн болохыг дахин баталсан гэж заасан. Өөрөөр хэлбэл шинжилгээний хариу хүчин төгөлдөр байна. 

Иймээс өргөдөл гаргагчийн дурдаж буй олон улсын стандартын зөрчлүүд нь шинжилгээний үр дүнд нөлөөлөхүйц биш гэж үзлээ. 

Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.4.1.1.биедээ ямар ч хориглосон бодис оруулахгүй байхад анхаарах нь тамирчны өөрийн үүрэг мөн. Тамирчин өөрийн сорьцоос илэрсэн аливаа хориглосон бодис, түүний маркер, метаболитад хариуцлага хүлээнэ гэж заасан. 

Мөн 21.1.3 хэрэглэсэн зүйлийнхээ төлөө хариуцлагыг дангаараа хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч М.Бадарч нь хориглосон бодис зөвшөөрөгдсөн замаар биед орсныг баталж чадаагүй. Иймд Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1-т зааснаар допингийн зөрчил мөн болохыг тогтоож байна. 

Гэсэн хэдий ч Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18.2-т Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 8.2-т зөвхөн Үндэсний их баяр наадмын хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэр гаргана гэж зааснаар үр дүнгийн хэрэгжүүлэгч нь Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо мөн байна. 

Нэгэнт Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо нь үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэгчийн хувьд сөрөг аналитик илэрц илэрсэн М.Бадарчид үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын 5.1-т заасан мэдэгдлийг хэрэгжүүлсэн гэх боловч А сорьцын шинжилгээний хариу ирсний дараа 2023 оны наймдугаар сарын 21-нд М.Бадарчид хүргүүлсэн мэдэгдэл нь үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын 5.1.2-ын З, Ж заалтыг хангаагүй байна. 

Өөрөөр хэлбэл тамирчинд допинг хэрэглэсэн зүйлтэйгээ холбоотойгоор хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллахыг санал болгоогүй. 

Хоёрдугаарт үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын 7.1-ийн А-Ж-д заасан мэдэгдлийг М.Бадарчид Б сорьцын хариу ирсний дараа 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр дөрвөн жилийн хугацаатай барилдах эрхийг хасах шийтгэлийг оногдуулахаасаа өмнө Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо нэн даруй мэдэгдэх байсныг хэрэгжүүлээгүй байна. Мэдэгдэхгүйгээр шийдвэр гаргасан нь тамирчны эрхийг дордуулсан байна гэж үзлээ. 

Иймд давж заалдах шатаар үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж буй комиссын хувьд анхан шатны шийдвэрийг нөхөн бүрдүүлэх боломжгүй тул мэдэгдлийг тамирчин М.Бадарчид албан ёсоор гардуулан өгч, шийдвэрлэж, мэдэгдэл хүргүүлснээс хойш долоо хоногийн хугацаанд хариу тайлбарыг спортын арбитрын дэргэдэх давж заалдах комисст ирүүлэхийг нэхэмжлэгч М.Бадарчид даалгаж байна. 

Давж заалдах комиссын шийдвэр гартал М.Бадарчийн барилдах эрх түр түдгэлзүүллээ. Мэдэгдлийг Пүрэв гарагт хүргүүлнэ. 

Тэгэхээр ирэх долоо хоногийн Пүрэв гараг хүртэл мэдэгдэлд хариу ирүүлэх болон ирүүлэхгүй байх эрхтэй. Дараагийн үндсэн болон бусад шийдвэрийг 2024 оны тавдугаар сарын 10-ны 10:00 цагаас танилцуулна. 

М.Бадарч допинг хэрэглэсэн нь тогтоогдож байгаа учраас хамтран ажиллахыг санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл хэн тэр бодисыг хэрэглэхэд нөлөөлсөн, худалдсан, санал болгосон талаар хамтран ажиллах мэдэгдэл албан ёсоор хүргүүлнэ. 

Хэрэв хамтран ажиллах ажиллагааг дэмжиж, зохих байгууллагуудтай гэрээ байгуулбал оногдуулсан шийтгэлийг бууруулах, хөнгөлөх, чөлөөлөх боломжтой. Хэрэв М.Бадарч допингийн бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нэг жилээр оногдуулсан шийтгэлийг багасгах боломжтой. 

Дээрх хоёр эрхийг үр дүнгийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо эдлүүлээгүй. Тиймээс Давж заалдах шатны комисс нөхөн олгож байна" хэмээн танилцуулав. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [85.70.46.107] 2024/6/14
hujaa tsaraitai hun be
0 | 1 Хариулах
allakh [103.14.36.58] 2024/5/2
Допингийг хүлээн зөвшөөрвөл 1 жилээр барилдах эрхийг чинь хасъя, зөвшөөрөхгүй бол барилдах эрхийг чинь 4 жилээр хасна гэж л дарамт үзүүлж байгаа юм биз дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.214] 2024/5/2
Улсын мөнгийг буцааж өг ямар ой гутмаар за.аан бөмбөгнүүд вэ
1 | 0 Хариулах
Bujin [88.183.144.162] 2024/5/2
Badarchiin boojig budaa bson bhoo,
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.130] 2024/5/2
Балиар заваан бөхчүүд зүгээр ч барилдаж чадахгүй
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.253] 2024/5/1
Бүх бөх гэсэн мангардуу хүмүүс байнга допинг болон түүнтэй адил бодис хэрэглэж байгаа
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.199] 2024/5/1
СУИС-ийн захирал Сонинтогос бөхөөр бол жил бүр допинг хэрэглэдэг гэсэн үг
1 | 0 Хариулах
Зочин [103.41.93.206] 2024/5/1
Энэ чинь харин зөв шийдвэр болжээ. Үнэхээр тийм хүн, хүмүүс байгаа бол нэрлэж, нэр төрөө цэвэрлэх хэрэгтэй. Оюунболдод ч хамаатай
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.160.6] 2024/5/1
Улс орны хөгжилд ямарч нөлөөгүй явдаг жорлонгуудад ямар их ач холбогдол өгнө вэ.бүх муу бүхэнд нэр холбогддог энэ нөхдииг хатуу шиитгэ
1 | 0 Хариулах
Зочин [103.94.181.60] 2024/5/1
Ер нь яагаад бодис илрээд байгааг мэдэх үү? Наад бөхчүүд чинь зориуд допинг тариулаад байна уу? Мэдэхгүйгээсээ хориотой эм тариа хэрэглэснээс болоод байна уу? Яагаад допинг илэрсэн Батсуурьт даян аварга цол өгдөг юм?
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.73] 2024/5/1
Хэрэглэсэн нь тодорхой байсан ! Бусдын адил цолыг хурааж шийтгэл өгөх нь зүйн хэрэг, мөн ч ичих нүүргүй хөлдүү шүү!
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.129] 2024/5/1
Допинг хэрэглээд Хангайг давсан, шударга барилдаад луйвардуулсан бөхчүүдийг яах болж бна? Бадарч олон жил барилдсанч хэзээч үзүүр түрүүний таамагт орж бгаагүй. Оюунболдын цолыг хурааж болсон юм чинь Бадарчынхыг адилхан хураах хэрэгтэй, юм үнэнээрээ сайхан.
4 | 0 Хариулах
Уншигч [103.57.94.135] 2024/5/1
Өөрөө хэрэглээгүй гээд байхад хэнийг нэрлэх юм бэ, Бадарч, Оюунболд 2 сэргээш хэрэглэх шаардлагагүй байгалийн өгөгдөл ихтэй мундаг бөхчүүд. Тэднийг хорлосон байна, идсэн хоол, уусан ус ундаа юу байдаг юм. Нано наалт гэдэг шиг нүцгэн биеэр дамжаад шингэчихдэг ч юм билүү хэн мэдлээ. Маш удаан ноололдож хөлсьэй биеэрээ зууралдаж наалдаж байхад ч юм уу, хуруу гараа боодог шархны лент шиг зүйлээр нь ч шингээчихдэг юм билүү, хэн мэдлээ.
0 | 2 Хариулах
Асуулт [172.91.182.247] 2024/5/2
Битгий тэнэгт
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/5/2
МЭДРЭЛ МУУТАЙГАА ХЭНД ГАЙХУУЛСАН ЮМ БЭ ГАЙХАЛТАЙ БАЙНА
0 | 0 Хариулах
зочин [66.181.167.4] 2024/5/1
Хэн тэр бодисыг хэрэглэхэд нөлөөлсөн, худалдсан, санал болгосоныг олж тогтоох, илрүүлэх нь арбитрын шүүхийн хийх ажил мөн үү, харин нэгэнт допинг хэрэглэснийг тогтоож байгаа бол шийтгэх эрх нь шүүхэд байх ёстой байлгүй дээ, тэгэхээр шийтгэлийг нь л үнэн зөвөөр оногдуулаа ч дээ
0 | 1 Хариулах
Huuli [202.126.89.248] 2024/5/1
Zuv
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.48] 2024/5/1
Ер нь ХАНАТАЙ шийдвэр гаржээ . Тэр ЭЗДИЙГ НЭРЛЭХ гэдэг л ГОЛ шийдвэр . Бөхийн цолыг Е зарлигаар олгодог оо зогсоо - уламжлал ёсоороо Наадамын комисс цол - чимгээ олгоод л явж байг . Спорт гэх ч , таирчин гэх ч хаашаа юм , нэг жилийн наадам " гэгчээр ноёд - баядын ЗУГААГ тайлаад л өнгөрч байгаа гаж төрсөн БАРЛАГУУД Я .Ж гэдэг ч арай хэтэрнэ ээ ш дээ , харин БАЯД гэх ХУЛГАЙЧУУД бол шан харамжаа өгөх нь НЭЭЛТТЭЙ байг ...
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.130] 2024/5/1
Нүдний булай!
1 | 1 Хариулах
Зочин [43.228.130.118] 2024/5/1
Энэ хар батзаяа баривчлагдаад байсан юун шүүгч болцын бэ? раднаасэдийн дүү мөн биздэ
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.157] 2024/5/1
Явдаг жорлонгууд авсан шагналуудаа буцааж өг
7 | 0 Хариулах
Зочин [103.168.34.33] 2024/5/1
matval hongoldog gej bi lav sonsoogui um bna zugeer l shiitge naad jujgee boli oyunboldiig dagaad naad zaluu chini buur manarsan bna toriin naadam doromjlohoo bolichih tehuu ta nar
1 | 1 Хариулах
Зочин [23.106.249.42] 2024/5/1
Одоо бол Допинг хэрэглээд түрүүлчихэд л байр, машин, хэдэн зуун сая төгрөг, мянгаад адуу мал авчихаж байгаа шүү лээ. Дараа нь хэрэглээгүй гэж гүрийж үзнэ. Бэлгэнд авсан юм аа буцааж өгөхгүй нь мэдээж.
9 | 0 Хариулах
Mongol [103.229.176.132] 2024/5/1
Одоо тэр шагнал урамшууллаа допингийн шинжилгээний хариу гарсны дараа л өгчгөөх хэрэгтэй юм байна. Түрүүлсэн бөхчүүд допинг хэрэглэсэн хаширвал хаширхаад 2 удаагийн тохиолдол гарлаа шдээ. Үүнээс илүү хэд алдах гээд байгаа юм бэ!!!
5 | 0 Хариулах
Асуулт [172.91.182.247] 2024/5/2
Хөлстэй, бүдүүн гүзээнүүдийн ноцолдохыг л үзэхээ больчих
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.155] 2024/5/1
hamtrana ajilaad baih yu baisiin tertei tergui notlogdson ym bna ogdog shiitgeliigni ogool yavuulna biz
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.157] 2024/5/1
Үндэсний бөхөд допинг шинжилгээ хийх шаардлагагүйэ.Харин цолны шаардлагаа өндөрсгөчих.Аварга арсланг давтамжтай түрүүлэх ч юму.Бас насны хязгаартай
2 | 5 Хариулах
Mongol [103.229.176.132] 2024/5/1
Bugd doping heregleed, bugdeeree duusna biz.
0 | 0 Хариулах
Зочин [103.41.93.206] 2024/5/1
Дуусаг, дуусаг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.54] 2024/5/1
бөх нртэй луйварчингуудыг барилдуулхаа болиооо бүгд луйварчид хууран мэхлэгчид
11 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2024/5/1
За шаалдаа ацнуудаа
0 | 5 Хариулах