Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын бүлгээс Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

МАН-ын Бага хурлаас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. 

Бага хурлаас гаргасан саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. 

Ийнхүү Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлснээр тэрбээр тав хоногийн дотор УИХ-д оруулах юм. 

Үндсэн хуулийн 39.2-т "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна" хэмээн заасан байдаг.