Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд Ерөнхий сайдаар томилогдсон хүмүүсийн дундаж нас 45 бол хамгийн залуу ЕС Ц.Элбэгдорж байжээ

З.Санжаа, iKon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
 

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаасаа өчигдөр өөрийн хүсэлтээр огцорсон билээ.

Өнөөдөр дараагийн Ерөнхий сайд томилогдохоор хүлээгдэж байна. Эрх баригч буюу МАН-аас дараагийн Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлээд байна. 

Тэгвэл 1992 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон хүмүүсийн дундаж нас болон хамгийн залуу/ахмад настайдаа томилогдсон хүмүүсийн статистикийг танилцуулъя.

Хамгийн залуу нь Ц.Элбэгдорж 35 настайдаа ерөнхий сайдаар томилогдсон бол түүний дараа Р.Амаржаргал /38/ байна.

Хамгийн ахмад нь П.Жасрай 59 насандаа томилогдон ажиллаж байжээ. 

МАН-аас дарааагийн ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байгаа Л.Оюун-Эрдэнэ нь 1980 онд төрсөн буюу 41 настай бөгөөд өмнөх ЕС нарын дундаж наснаас дөрвөн насаар залуу байна.