Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Вирусийн ялгаралт нь зогссон ч биеийн байдал нь хүнд 5 батлагдсан тохиолдол Нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн 1,526 тохиолдлоос өнөөдрийн байдлаар 967 хүн буюу 63.4 хувь нь эдгэрээд байна.

Одоогоор 548 батлагдсан тохиолдол эмчилгээнд байгаа. Үүнээс, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт биеийн байдал хүнд таван тохиолдол эмчлэгдэж байна. Тухайн таван тохиолдлын вирус ялгаралт нь зогссон ч биеийн байдал нь хүнд, эмчилгээ авах шаардлагатай тул үргэлжлүүлэн УНТЭ-т эмчлэгдэж байгаа юм" гэв.

Эмчилгээнд байгаа нийт хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд-2
  • Хүнд-10
  • Хүндэвтэр-37
  • Хөнгөн-499 хүн байгааг мэдээлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/458734521952539

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.