Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс 2021 оны нэгдүгээр сарын 16-нд хуралдаж, үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг халдвар хамгааллын дэглэм, шаардлагуудыг мөрдүүлэн нээхээр шийдвэрлэсэн. Үүнд,
Нийслэлийн хэмжээнд 2021 оны 01-р сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 18 салбар чиглэлийн үйл ажиллагаанд нэр дурдан хязгаарлалт тогтоож, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээсэн. Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байгаа юм. Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөжээ. Иймд мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулна.
Мөн иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, ААН-үүдийг мэдээллээр хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр тогтов. Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/06 тоот захирамжийн хавсралтад доорх байдлаар өөрчлөлт орж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс