Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ганзориг: Эрүүл мэндийн яаманд коронавирусийн халдвар илэрч, хөл хорио тогтоосон гэдэг нь ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамны ажилтнаас коронавирусийн халдвар илэрч, хөл хориог тогтоосон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Энэ талаар Улсын Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Энэ мэдээлэл нь ор үндэслэлгүй. Эрүүл мэндийн яаманд хөл хорио тогтоогоогүй" гэлээ.

Өнөөдөр 18:40 цагт Эрүүл мэндийн Т.Мөнхсайхан, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг болон холбогдох албаныхан хамтран мэдээлэл хийж, Улаанбаатар хотод гарсан халдварын голомтуудын нөхцөл байдал, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ болон вакцины талаарх мэдээллийг иргэдэд өгсөн билээ. 

ВИДЕО:

https://fb.watch/2M1OwyVpsh/