• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн төлөө теле тоглолтын үеэр төв номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барих газартай болж, ₮2.2 тэрбум гаруй хандив цугларчээ

ikon.mn
2020 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Соёлын яам

Шинэ оны босгон дээр Соёлын яамныхаа санаачлагыг уухайлан дэмжсэн уран бүтээлчид нүсэр арга хэмжээг сэтгэл нэгдэн зохион байгуулж 30 жилийн турш алдагдсан боломжийг сэргээхээр хүч түрлээ. Хүүхдийн хөгжлийн төлөө нэгдсэн энэ үйл ажиллагааг ард түмэн эрвийх дэрвийхээрээ дэмжиж яг одоогийн байдлаар Хүүхдийн төлөө фондын дансанд 2.227.408.005 төгрөг цуглаад байна. 

Аливаа хандив сэтгэлийн хүчээр босдог учраас тэр дундаа хүүхдийн хөгжлийн төлөөх бүтээн байгуулалтад зарцуулагдах хөрөнгийг хэн хүнгүй дэмжин босгож буй нь энэ. Монгол Улсын Ерөнхий сайд ч гэсэн Хүүхдийн төлөө фонд байгуулахыг дэмжин, хөрөнгийн эх үүсвэр бий болгохоор боллоо. 

26 жилийн дараа байгуулагдсан Соёлын яамтайгаа уран бүтээлчид нэгдэж, урлаг, спорт, соёлын алдартнууд нь хүүхдийн хөгжлийн төлөө уухайлж, тэднийхээ хүсэл тэмүүллийг иргэд ч хандиваараа батлан хөхиүлсэн нь энэ. 
Сэтгэл нэгдвэл бүтээх хүч бий болдгийн жишээг өчигдөр орой бид бэлхнээ харлаа. 

Улаанбаатар хотын захирагч газрын асуудлыг шуурхайлан шийдвэрлэснээр Соёлын яамны бодлого, төлөвлөлтөд тусаад байсан Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сангийн цогцолбор байгуулагдах үүсгэл ийн бий боллоо. 

Соёлын бүтээн байгуулалтад өнөөдрийнх шиг анхаарч, улсын төсөв, гаднын хөрөнгө оруулалт болон олон нийтийн дэмжлэгээр энэ олон бүтээн байгуулалтыг зэрэгцүүлэн хийж байсан цаг хугацаа ойрын үед тохиогоогүйг хэн хүнгүй мэдэж байгаа. 

Байсныгаа хуучруулж, муутгаж, хувьчилж орхисон он жилийн балаг л арилаагүй байна. Хэдий хүртэл алдаагаа ярьж, урьдын харуусалтай зууралдах билээ. Урагшаа харж гэрэлт ирээдүйнхээ төлөө бүтээн бий болгохгүй бол эх орны минь иргэний гуравны нэг нь болсон хүүхдүүд хүссэн цагтаа тухтай суух, олон улсын стандартад нийцсэн номын сангүй, дэлхийтэй мөр зэрэгцэх театргүй байна шүү дээ. 

Ирэх оны эхээр Үндэсний номын сангийн барилга ашиглалтад орж, араас нь Чингис хаан хаад язгууртны музей үүдээ дэлгэж үзэгчдээ угтана. Соёлын өвөө сэргээн засварлаж, түүх дурсгалаа хамгаалдаг Соёлын өвийн үндэсний төв маань хэдийнэ шинэ байртай болчихсон, нүүж орох өдрөө л хүлээж байгаа. Ингээд бодохоор ирээдүй илүү тод гэрэлтэй болж харагдах юм. 

Хүүхдийн хөгжил, тэдний зүтгэл, ертөнцийг танин мэдэх тэмүүлэл, гэгээрэл дээр л ирээдүйн эх орны хөгжил сүндэрлэнэ. Соён гэгээрэл үгүй бол аливааг ухаж ойлгох тэнхэлгүй бусдын үгэнд автамхай сул дорой нэгэн бий болдгийг эртний сэтгэгчид дурдан онцолсон байдаг. Өөрийгөө жолоодох чадвартай, оюун ухаантай ирээдүй хойчийнхоо төлөө өнөөдөр хийж буй хөрөнгө оруулалт, өвчин зовлон, өнөө маргаашийн хоол унднаас чухал гэдгийг ч сэтгэл нийлсэн хүмүүс баталсан буй заа. 

Өөрт заяасан оюун ухаандаа эзэн болох ирээдүйн төлөө “Хүүхдийн төлөө фонд”-ын бүх хөрөнгө оруулалт зарцуулагдаж, олон нийтэд нээлттэй үйл ажиллагаагаа явуулна гэсэн амлалт, Төрийн тэргүүн, Ерөнхий сайдаа нэгтгэн уриалсан Соёлын яамны зүтгэл, талархан дэмжсэн уран бүтээлчид, тавтай болгоосон ард түмэндээ ч гүнээ мэхийн талархъя.

 

Эх сурвалж: Соёлын яам

 

 

 

Эх сурвалж: Соёлын яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
178
Зураг
ТЭНЭГЛЭЛ
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
59 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.20.50] 2021/1/4
Ingehed ene barilgiin zagvariig ni hen gargachihvaa. Ard irgedees asuusangui uursduu batalchihlaa tiimee?. Genet handiv tsugluulah tuhai bodogdod, genet terigee yaj idehee bodoj olood, genet duriin neg baagiigaas zursan zurgaasa negiig uguhiig guisan baih daa hha. Yag odoo bish jaahan 50-60 jilee harj zagvar ntriig ni boddoggui yum baih daa.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.20.50] 2021/1/4
Enenii orond huuhed burt kod bichihiig zaaj ugnu gesen bol...
0 | 0 Хариулах
Zochin [66.181.179.109] 2021/1/1
Hul horio ged bsan buun buunuuruu tsuglaad surug ged huudas tsaas bariad yagaad baivaa. Ur khuukhdiin ner barij mungu guidag boloo u?
1 | 0 Хариулах
Zangiatai. Luuvirchid. [66.181.189.243] 2021/1/1
Huuhduudiin. Ner iig. Ashiglasan. Luivar. Bnaa. Uls chadahguidee. Bish. Bas. L. Mongo. Ideh. Arga Bnaa
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.208] 2020/12/31
Yun huuuheldein teatr we? Odoo teriichin uzeh huuhed bhguishd! Balai hotsrogdson zowloltiin soyloo shahahaa bolioch
1 | 1 Хариулах
Зочин [192.82.72.136] 2020/12/31
Хэн дуртай нь сан байгуулаад тэрбумаар нь иддэг болж байгаан бишүү. Хувийн санг хэн ч хянаж чадахгүй байхөө.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.138] 2020/12/31
urvagch nariig barin horioosoo tuuhee hudaldsan hogii. lalruud ta nar onoodor buruu argaar bayjsan chine karmaagaar ilernee
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.138] 2020/12/31
eleg 2 mntv ni hytadiin medeld ortson 6 tsag show hiij tataas tatlaa where is covid 19 gemeer sanagdlaa Tegeed iim balai um barina gej.onholdoj baidag
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.198] 2020/12/31
Циркээ авьяа
3 | 0 Хариулах
Зочин [139.5.216.52] 2020/12/31
Gutamshig
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.102] 2020/12/31
энэ ордон энэ засгийн газрын үед лав ашиглалтанд орохгүй. Юу гэж хүүхдийн төлөө юм хийхэвдээ. Засгийн газар, яам агентлагуудад хэзээ ч битгий итгэ наадуулчин юу ч хийж мэдэх хүмүүс бугшсан газар.
2 | 0 Хариулах
mgl [66.181.189.96] 2020/12/31
Elbegdorj, Batuul, Ganbold nar huuhdiin gesen bolgoniig ugui hiisen. Odoo 1 yum tumneeree niileed bosgoh geheer uheh ni ee.
0 | 0 Хариулах
Зочин [45.87.214.118] 2020/12/31
хүүхдийн гэх тодотголтой хүүхэд залуучуудын театр (газар дээр нь яг одоо хаан банкны төв байр), цирк, хүүхдийн парк, хүүхдийн номын сан (газар дээр нь яг одоо ХХБ-ны төв байр), жаргалан кафе!!! бүгдийг нь төр засаг өөрөө худалдаж борлуулчихсан шт!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.44] 2020/12/31
Хүүхдийн парк 3/1 хаа очиж Голомт авч үлдсэн шүү үлдсэн хэсэг нь шангрилаа наранхүү эд нар юу болгов
0 | 0 Хариулах
Зочин [45.87.214.118] 2020/12/31
бамбарууш кафе!!! туяа ресторан (одоогийн сөүл ресторан)!!!
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.41.19] 2020/12/31
Паркийн хажуу дахь пионерийн ордон хэн гээчийн эзэмшил болсон бэ!!!! Тэр байшингаа засаж янзлаад аваад явбал болно доо.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.30] 2020/12/31
Хүүхэлдэйн театр хотын төвд байрлаж байсан алга.Ард кинотеатр алга. Цирк алга.Хүүхдийн парк маш жижиг ,орох нь төлбөртэй болсон.
1 | 0 Хариулах
Зочин [124.158.96.174] 2020/12/31
Би хүүхэд байхдаа хүүхдийн гэвэл PC, хүүхдийн парк, хүүхдийн ордон гэдэг л хүүхдийн байгууллага мэддэг байлаа. Үр хүүхдэдээ ч гэсэн энэ байдлыг битгий үзээсэй гэж бодож хүсч амьдардаг. Энэ үйлс гайгүй сайхан хэрэгжээсэн хүрэх ёстой хүндээ хүүхдүүдэдээ хүрээсэй л гэж хүсч байна даа.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.20.50] 2021/1/7
Haramsaltai ni naadahiig chini deedchul shig iim gurildzanaad hiih yosgui l dee. Duriin gazra songod, durin barilgaa bariad, duriin uydee ard tumnee bodohguiger shiidver gargalaa. Iim tsag uyd iluu boditoi shiidver gargah heregtei bsn yum.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.141] 2020/12/31
ӨӨРИЙН ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ХОГ ШИГ Л ХАЯСАН УЛСУУД ХАРАГДАЖ Л БАЙНА ЛЭЭ . ТЭД НАР ОДОО ТЭГЭЭД БУСДЫН ҮРСИЙГ ХАЙРАЛЛАА ЮУ ?
1 | 1 Хариулах
Зочин [66.181.190.214] 2020/12/31
Parkaa l ugchkude
3 | 0 Хариулах
Зочин [51.89.119.97] 2020/12/31
ГАНЖАВХЛАНД ӨГСӨН НЬ ДЭЭРЭЭ БАТЛАГА ТӨМӨР ЗАМ ШИГ ШААЧИНА!!!
6 | 0 Хариулах
Зочин [66.181.182.49] 2020/12/31
Ингээд нэг даргын халаас л бурзайлаадаа
5 | 0 Хариулах
Зочин [103.212.116.127] 2020/12/31
Hairan 2,2 terbum boon tsavchaa orood neg ambaar shig l yum bosoh bhdaa
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.255] 2020/12/31
2,2 тэрбумаар ил жорлон л барих байх даа. Замын Үүдийн шалганы наахан талд байдаг ганц хоёр ил жорлон тиймэрхүү үнээр боссон гэдэг юм билээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.187.19] 2020/12/31
Онигоотой юмаа
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.153] 2020/12/31
Сайн үйлс улам өргөжин дэлгэрэх болтугай.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.122] 2020/12/31
Ардуудаа хашаанд нь хорьчихоод өөрсдөө шоудаад бдаг сайхан юмаа
9 | 0 Хариулах
багш [103.57.94.72] 2020/12/31
Урлагийн хан чинь бөөнөөрөө л сууцгаах юм. халдвар тардаггүй юм уу?
11 | 0 Хариулах
Сарнай [64.119.18.112] 2020/12/31
Тийм бүгд чанга чанга охилолдоод шүлсээ үсчүүлээд л базарваань.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.45] 2020/12/31
Haa saigui tv r urlagiin heden ulun orkuud maskgui shulsee uschuuleed l bolson boloogui hugiin yumaa yarij uchnuun olnooroo tsuglasl bhiin bugdii ni adilhan hariuzlaga toozmoor bnaa Uuganbayraaa adilhan l bmaar bn shuu Idree yundaa uilchlal guij tenegteed bdiin bee bas
12 | 0 Хариулах
hm [192.82.72.146] 2020/12/31
Эхлээд хүүхэд залуучуудын хандив, хөлс хүчээр боссон ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ПАРКИЙГ эздэд нь буцаагаад өгчих, тэгвэл танай энэ жүжиг чинь жаахан үнэмшилтэй болох гээд байна.
15 | 0 Хариулах
Зочин [66.181.167.37] 2020/12/31
УОК нь хүмүүсийг 6 залууг маскгүй ойрхон суучихаад марзагналаа гээд байсан, одоо эд нарыгаа тэгж хэлэх үү?
11 | 0 Хариулах
Зочин [202.21.108.200] 2020/12/31
Чадахгүй нь тодорхойшд
4 | 0 Хариулах
иргэн [202.9.46.38] 2020/12/31
хүүхдийн төлөө фондын МӨНГИЙГ сайданцар ЧУЛУУНААС ХОЛ БАЙЛГААРАЙ!!!!!!!!
9 | 0 Хариулах
Зочин [202.126.90.154] 2020/12/31
Орлого байхгүй ийм хэцүү үед ичихгүй хүмүүсийн халаас руу дүрж байшин барих гээд байдаг цүцү
9 | 0 Хариулах
Зочин [211.36.143.75] 2020/12/31
Ичиж үхмээр юмаа [хориотой үг], дэлхий урагшаа бид хойшоо. Хүүхэлдэйн театр гэнэ үү? Одоо тийм үздэг хүүхэд байна уу?
13 | 0 Хариулах
Зочин [51.195.166.160] 2020/12/31
Эзэмшигч нь Баатар түүний ах нар энэ өмч хөрөнгийг эмэших юм байна. Улсын өмч биш болох нь мэдээж ийм аргаар тэд баян тэрбумтан өмч хөрөнгөтэй болж байна.
13 | 0 Хариулах
Зочин [139.5.216.52] 2020/12/31
Tumur zam tavigdsan bsn bol ingej guilaga guij hunii gar harahguigeer uursdiinhuu munguur baavar ih ajil hiih bsn gj bodohgui bnu?
6 | 0 Хариулах
Зочин [64.119.21.48] 2020/12/31
Херо баатар ж.тулга 2 ах нарын заавраар т.з-г гацаагаагүй бол хүүхэд хөгшид залуус шал өөр амьдралаар амьдрах байлаа
16 | 0 Хариулах
Зочин [202.126.88.161] 2020/12/31
ЧД, 5р хороонд ийм том газар бас байнаа. Тэнгис кино театрын хажууд уу?
2 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2020/12/31
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ОРДОН БАРЬЖ САЙЖИРДАГГҮЙ. БАГШИЙН ОРДОН БАРИГДААД БАГШ, БОЛОВСРОЛ САЙЖИРСАН НЬ ХААНА БАЙНА?
9 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.118] 2020/12/31
ЯАГААД НЯМГАВАА ХААН БАНК 2-ООС БУЦААЖ НЭХЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ?
9 | 0 Хариулах
Зочин [66.181.187.19] 2020/12/31
Үнэн үг, шар тос.
3 | 0 Хариулах
зочин [202.126.88.52] 2020/12/31
нэг гараараа авчихлаа нөгөө гараараа хулгайлчихав.Иргэд маш их дэмжлээ төр энэ олон уурхайнуудаас авч бгаа мөнгө хаашаа урсаад бн
5 | 0 Хариулах
Зочин [64.119.18.153] 2020/12/31
Энэ урлагийнхан, телевизийнхэн чинь өвчин тусдаггүй дархлаа тогтсон хүмүүс үү дандаа л бөөгнөрж шавааралдаж маск энэ тэргүй нэвтрүүлэгээр гараад байх юм. Эсвэл эднүүсдээ вакциныг нь аваад хийлгэцэн юм уу. Ийм байх юм бол хорио цэрийн хэрэг байгаа юм уу даа.
7 | 0 Хариулах
Зочин [178.62.8.130] 2020/12/31
.Жэнкогоос өгсүүлээд цаагуур н хэдэн зуун тэбумаар н идэж ард игэдээс боломжийг н хулгайлж, наагуур н бас л хандив нэрийн дор бас л шулж байна. Йим юманд битгий хууртаж мөнгө өглдөө.
5 | 0 Хариулах
Иргэн [64.119.24.204] 2020/12/31
Баяр хүргэе.Хүүхдүүдийн төлөө сайхан ажил зохиож байгаад.Газраа зөв сонгохыг хүсье. Ажил хийх гэж байгаа болон хийж байгаа хүсүүсийг харлуулж бичдэгээ болиул яасан юм бэ. Сайхан юм бичиж бай.
1 | 9 Хариулах
Popchid [139.5.218.242] 2020/12/31
Huuhdiin ner barisan salbadai nar neg l negnee hudlaa hoorgoson humuus. Bi IIM guntrangi uzeltei yumuu eswel nadad medregdeh bgaa medremj tiim hudal dohio ogood bdiimuu medehgvi. Nogoo hol horio mask Ene Ter yu bolow oo.
3 | 0 Хариулах
Өмнөөс нь ичмээр [59.153.115.160] 2020/12/31
Урлагийнхан. Хошин шог гээд бүгд ажилгүй байгаа энэ үед энэ мөнгөнөөс нэлээдийг нь эд нарт өгөх байх. Хаашаа яаж зарцуулж байгааг нь хэнч мэдэхгүй. Зүгээр хэдэн луйварчдад мөнгө цуглуулах шив дээр.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.190.100] 2020/12/31
ICHEEECHEE PZDAA NARAAAAAA
4 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2020/12/31
Арчаагүй улс төрчид
4 | 1 Хариулах
Зочин [107.77.173.13] 2020/12/31
Ганц Ундармаа л хичнээн тэрбумыг цусаллаа....цааш нь Гарамжав авгайн 33 тэрбум гээд .....
8 | 0 Хариулах
Зочин [202.179.24.125] 2020/12/31
Одоо хүүхдийн нэр барьж мөнгө идэх нь. Энэ фондыг ЖДҮ шиг л иднэ дээ
22 | 1 Хариулах
Зочин [107.77.173.13] 2020/12/31
Хулгайлж хувхайлж...идэж уух гэж л гоё нэртэй сан-гуудыг байгуулдаг юм биш үү?
7 | 0 Хариулах
Зочин [139.5.216.52] 2020/12/31
Malaysia-d garuud pop pop yum yrij bgd baylagiin san baiguulaad nuguuhuus uursduu tsuslaad 4 terbum garan dollar hulgailsan. Teriig unshsanaas hoish san gdg ugend itgehee baisan.
0 | 0 Хариулах
Зочин [1.221.43.106] 2020/12/31
Байсан юмнуудаа бүгдийг нь зарж тонож цусалчихаад одоо дахиж барихад ард түмний мөнгө хэрэг болсон уу? Хүүхдийн нэр барьж мөнгө идэх дараагийн арга чинь энэ үү? Энэ мөнгө яг хаашаа, яаж зарцуулагдсан гэлгийг хэн? яаж батлах уу????
30 | 0 Хариулах
Ts [202.9.40.98] 2020/12/31
Tasgani ovoo yostoi tohiromjgu bairlal. Arduuraa tasduulsan ondor uul, benzin kolonkiin hajuud, 3 talaara mashin zamiin orhod evgui 2 taldaa uyerin usni dalan shuuduugaar buslegdsen. huuhded ayulgui orchin monuu?
7 | 1 Хариулах
Зочин [139.5.216.52] 2020/12/31
Хүүхдийн амь нас, эрүүл мэндээр наадаж цэнгэхээ л болиул их сайн байна.
8 | 0 Хариулах