Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 7 хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 1,082 боллоо

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 26
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/2Co6UFzKII/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд долоон тохиолдол шинээр бүртгэгдэж, Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 1,082 боллоо.

Дэлхий дахинд эмнэлгийн орчинг халдварын хамгийн өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас иргэдийг аль болох гэртээ байхыг зөвлөж байгаа. Манай улсын хувьд ч гэсэн эмнэлэгт гарсан халдварын голомтууд бий. Тиймээс эмнэлэгт байгаа хүнийг цахимаар эргэх, эмнэлгийн тусламж авах бол аль болох утсаар зөвлөгөө авахыг зөвлөж байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.