Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгал AM Best агентлагаас BB+ үнэлгээ авлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Мандал даатгал ХК нь олон улсын үнэлгээний АМ Best агентлагаас санхүүгийн чадавх болон зээлжих зэрэглэлийн үнэлгээ авсан анхны Монгол компани боллоо.

Аливаа санхүүгийн байгууллагын өр төлбөрөө цаг тухайд нь төлж барагдуулах чадвар тухайн байгууллагын санхүүгийн чадавхын үндсэн илэрхийлэл болдог. Жишээ нь, банкны хувьд санхүүгийн чадавх өндөртэй байна гэдэг нь гаргасан бонд болон хадгаламжаа цаг тухайд нь эргүүлэн төлдөг байхыг хэлдэг. Харин даатгалын компанийн хувьд нөхөн төлбөрөө цаг тухайд нь олгодог гэдэг нь санхүүгийн хувьд өндөр чадавхтайн илэрхийлэл билээ. Олон улсад энэхүү чадварыг хөндлөнгийн байгууллагаас зэрэглэл тогтоох замаар баталгаажуулдгийн жишээ нь Мандал даатгалын АМ Best-ээс үнэлгээ авсан энэхүү үйл явдал юм.

АМ Best агентлаг Мандал даатгалын ерөнхий санхүүгийн чадавхыг “B”, урт хугацааны зээлжих зэрэглэлийг “BB+” гэж тус тус үнэлсэн бөгөөд цаашдын төлөвийг нь “Тогтвортой” хэмээн үзжээ. Энэхүү зэрэглэлийг гаргахад компанийг олон талаас нь судалж, санхүүгийн үзүүлэлтүүд болон өмнөх хугацааны гүйцэтгэлийг “Strong” буюу “Хүчтэй” хэмээн тодорхойлсон байна.

Дэлхийд даатгалын салбараар мэргэшсэн үнэлгээ хийдэг олон улсын цорын ганц байгууллагаас ийм үнэлгээ авсан нь Мандал даатгалын андеррайтинг, хөрөнгө оруулалт, эрсдэлийн үнэлгээний үйл ажиллагаа олон улсын стандартын дагуу явдгийн тод илрэл юм. Энэ талаар Мандал Даатгалын Гүйцэтгэх захирал Б.Жавхлан дараах тайлбарыг хийлээ:

“Бид Азийн тавцанд өрсөлдөх даатгал, санхүүгийн олон улсын брэндийг бий болгох алсын хараатай ажилладаг учраас дэлхийн хамгийн шилдэг даатгалын зэрэглэл тогтоох байгууллага болох AM Best-ээр компанийнхаа үнэлгээг гаргууллаа. Энэхүү үнэлгээ нь манай компани олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг болохыг гэрчилж байна. Бүтэн жил үргэлжилсэн, сорил бэрхшээл ихтэй үйл явц болсон ч хэдий бид амжилттай давж гарлаа. Энэхүү боломжийг олгосон харилцагч, хөрөнгө оруулагч, хамран ажиллагч түншүүддээ талархал илэрхийлье.”

Үүсгэн байгуулагдаад ердөө 10 жилийн нүүрийг үзэж байгаа хэдий ч, Мандал даатгал нь зах зээлийнхээ 18 хувийг дангаараа бүрдүүлдэг, салбартаа хөрөнгө, эрсдэл даах чадвараараа тэргүүлдэг төдийгүй борлуулалтын орлогын сүүлийн 5 жилийн дундаж өсөлт нь 35 хувь буюу салбартаа хамгийн өндөр өсөлттэй компанид тооцогдож байна. Мандал нь 2018 онд IPO хийж, Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа нээлттэй арилжаалсан анхны даатгалын компани болсон билээ.

АМ Best нь 1899 онд байгуулагдсан, АНУ-д төвтэй, Нью Йорк, Лондон, Амстердам, Дубай, Хонконг, Сингапур зэрэг 100 гаруй улс орны томоохон хотуудад үйл ажиллагаа явуулдаг, Дэлхийн томоохон даатгалын болон давхар даатгалын компаниудад санхүүгийн зэрэглэл, үнэлгээ тогтоох үйл ажиллагаа явуулдаг нарийн мэргэшсэн тэргүүлэгч агентлаг юм. АМ Best-ийн үнэлгээ нь бие даасан, илэрхийллийн чанар өндөртэй гэж тооцогддог бөгөөд даатгалын компанийн нөхөн төлбөр, өр төлбөр болон бусад санхүүгийн үүргээ цаг тухайд нь биелүүлэх чадамжийг илэрхийлдэг.

Мандал Даатгалын санхүүгийн зэрэглэлийн талаарх AM Best агентлагийн албан ёсны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

AM Best-ийн үнэлгээг олон улсын S&P болон Fitch зэрэг агентлагуудтай дүйцүүлбэл, Мандал даатгалын зэрэглэл BB, BBB гэсэн ангилалд багтах юм. Ийнхүү өндөр үнэлгээ гарч байгаа нь AM Best улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодоггүйтэй холбоотой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.