Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Даваа гарагаас Улаанбаатарт хорио цээрийн дэглэмийг сулруулж, 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх шийдвэр гарлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:49 2020/12/09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Улсын Онцгой комиссын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 12 дугаар сарын 14-ний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод хорио цээрийн дэглэмийг сулруулж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болгон бууруулж байна.

Коронавирус шинээр илрэх, халдварын тоо харьцангуй цөөрч халдварыг хяналтдаа авсан гэж үзэж байна. Гаргасан шийдвэрүүдийг ухамсартайгаар дагаж мөрдсөнд Монголын ард иргэддээ Монгол Улсын Засгийн газраас талархсанаа илэрхийлье.

Ирэх Даваа гарагаас бүх нийтийн бэлэн байдлыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна. Хуучин дэглэмээр цаашид үргэлжлүүлнэ. Бид түүхэндээ улсын хэмжээнд анх удаа бүх нийтийн бэлэн байдлыг зарлаж, хорио цээрийн дэглэмд оруулсан. Энэ ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл олон байсан.

Одоо иргэдийн маань сахилга бат чухал шүү" гэв.

10:36 2020/12/09

Бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Улаанбаатар хотод Даваа гарагаас эхлэн 34 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг нээхээр ярьж байна. Үүнд хувцас захиалга, дугуй засвар, хоол үйлчилгээний газрууд, ахуйн худалдааны төвүүдийг нээхээр төлөвлөж байгаа.

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  2. Барилгын материалын худалдаа
  3. Модны зах
  4. Авто техникийн зах /тусгай нөхцөл шаардана/
  5. Ресторан /тусгай нөхцөл шаардана/
  6. Кафе /тусгай нөхцөл шаардана/
  7. Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
  9. Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
  10. Кофе шоп
  11. Хувцас захиалга, засвар
  12. Гутал захиалга, засвар 
  13. Гэр ахуйн тавилгын захиалга засвар
  14. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  15. Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  16. Цүнх захиалга, засвар
  17. Нүдний шил захиалга, засвар
  18. Цоож, түлхүүр засвар
  19. Цаг засвар
  20. Хими цэвэрлэгээ, угаалга
  21. Гэрэл зураг
  22. Айл нүүлгэх үйлчилгээ
  23. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  24. Нийтийн бие засах газар
  25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  26. Авто засвар /агрегат, кузов/
  27. Дугуй засвар
  28. Автомашины угаалга
  29. Автомашины доторлогоо
  30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  31. Автозогсоол /Битүү, ил/
  32. Нийтийн байрны үйлчилгээ
  33. Барилга засвар
  34. Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана/

10:24 2020/12/09

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах саналаа УОК-оос Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнд:

  • Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд нийслэл хот, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл сунгах,
  • Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар суманд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 21-ний 06:00 цаг хүртэл сунгах 
  • Дээрх тогтоосон хугацаа дуусмагц хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг үе шаттайгаар бууруулах гэсэн саналтай байгаагаа Шадар сайд Я.Содбаатар танилцуулав.

Видео:

https://fb.watch/2fXmYzEoPl/