Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн ордны ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг гарч, хөл хориог цуцалжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:58 2020/12/08

Төрийн ордны зүүн жигүүрийн хоёрдугаар давхарт өрөө нь байрладаг нэгэн ажилтны коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус ажилтны PCR шинжилгээний хариу 30 минутын өмнө гарсан бөгөөд сөрөг болохыг эх сурвалж мэдээллээ. Тиймээс хөл хориог цуцалж, Төрийн ордонд байсан хүмүүсийг гарч болно хэмээн Төрийн тусгай хамгаалалтын албанаас мэдэгджээ.

16:43 2020/12/08

Түргэвчилсэн тестийн хариу эерэг гарч, Төрийн ордонд хөл хорио тогтоожээ

Коронавирусийн түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээгээр Төрийн ордны нэгэн ажилтны сорьц эерэг гарсан байна. 

Тодруулбал, зүүн жигүүрийн хоёрдугаар давхарт өрөө нь байрладаг нэгэн ажилтны түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсныг эх сурвалж баталлаа. 

Түүний сорьцод PCR шинжилгээ хийлгэхээр мэргэжлийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд Төрийн ордонд хөл хорио тогтоогоод байна.