Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: УИХ-ын гишүүний туслах, зөвлөхүүдтэй холбоотой ойрын хавьтал бий

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: УИХ-ын гишүүд тойрогтоо ажилламаар байна. Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилсэн ч УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. 

УОК-ын дарга Я.Содбаатар: УОК-оос бүх нийтийн бэлэн байдал зарласан үед УИХ-ын үйл ажиллагааг хязгаарласан зүйл байхгүй. УИХ-ын гишүүн ч вирус тусаж болно шүү дээ. 

Жишээ нь, УИХ-ын гишүүний туслах, зөвлөхүүдтэй холбоотой ойрын хавьтал бий. Хавьтлын тоог нь гаргаад өгчихсөн байгаа. Ийм зүйлүүдийг сайн тооцоолж эрсдлээ бодоорой л гэж хэлье. УОК-оос гишүүдийг хориод байгаа зүйл байхгүй.