2021/04/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.84₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-11°
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S20
03:00
S20
04:00
S20
05:00
S20
-1°
06:00
S26
-1°
07:00
S26
-2°
08:00
S16
-2°
09:00
S16
-2°
10:00
S26
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын Холбооноос КОВИД-19-ийн эсрэг вакцин авах боломжийг судлахыг хүсэв

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг
Эх сурвалж: ГХЯ

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдаан өнөөдөр цахим хэлбэрээр боллоо.

Хамтарсан хорооны хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Европын Холбооны талаас Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Виганд нар даргалав.  

Хамтарсан хорооны хуралдааны үеэр улс төр, худалдаа, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа, хүний эрх, байгаль орчин, эрчим хүч, иргэд хоорондын харилцаа зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар санал солилцож, цаг үеийн асуудлаар илэн далангуй ярилцлаа.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван КОВИД-19 цар тахал Монголын төдийгүй дэлхий нийтийн нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг онцлооод энэхүү сорилтот үед хамтран ажиллаж байгаад Европын Холбооны талд талархал илэрхийлэв.

Ковид-19 цар тахалтай тэмцэх хүрээнд Европын Холбооноос КОВИД-19-ийн эсрэг вакцин авах боломжийг судлахыг хүсээд дэлхий нийтээр тархсан цар тахлын үеийг хамтын ажиллагааны дүнд амжилттай давж гарна гэдэгт итгэлтэй буйгаа онцлов.

Хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн болох хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсгийг байгуулан анхдугаар хуралдааныг зохион байгуулснаар Европын Холбооны хөгжлийн тусламжид үргэлжлүүлэн хамрагдах, тусламжийг Монгол Улсын Алсын хараа 2050 хөтөлбөртэй уялдуулахад чухал ач холбогдолтой болсныг манай тал тэмдэглэлээ.

Европын Холбооны нээлттэй хөтөлбөрүүдэд оюутан залуус, их дээд сургуулийг хамруулах, иргэд хоорондын зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд үргэлжлүүлэн ажиллахаа нотоллоо

Талууд Монгол Улс Европын Холбоонд бараа бүтээгдэхүүн татваргүй экспортолдог “GSP+” хөнгөлөлтөд хамрагдаж буй хэдий ч энэхүү хөтөлбөрийг бүрэн ашиглаж чадахгүй байгааг онцлоод Монгол Улсын экспортын чадавхийг бэхжүүлэх, экспортын зах зээлийг төрөлжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов. Энэ хүрээнд Европын Холбооны талаас Европын Холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үеийн Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл солилцлоо. Монголын талаас Европын Холбоонд экспортлохоор төлөвлөж буй 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг эцэслэснээ танилцуулж, ойрын хугацаанд хүргүүлэхээр тохиролцов.  

Иргэд хоорондын харилцааг дэмжих, тэр дундаа боловсрол, судалгаа шинжилгээний Европын Холбооны нээлттэй хөтөлбөрүүдэд оюутан залуус, их дээд сургуулийг хамруулах, иргэд хоорондын зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд үргэлжлүүлэн ажиллах сонирхлоо Монголын тал дахин нотоллоо.

Европын Холбооны талаас Монгол Улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах, холбогдох хууль эрх зүйн орчноо богино хугацаанд сайжруулсныг тэмдэглэв. 

Европын Холбоо нь хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл өндөр буйгаа илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, чингэхдээ түүхий эдийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Хамтарсан хорооны хуралдааны хүрээнд Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдааныг 11 дүгээр сарын 23-ны өдөр, Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн хурлыг 11 дүгээр сарын 24-ний өдөр, Хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээг 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус зохион байгуулсан байна. 

Талууд хуралдааны үеэр хэлэлцэж тохирсон асуудлаар Хамтарсан протокол үйлдэж, 2021 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхээр боллоо.

 

 

Эх сурвалж: ГХЯ

x