УИХ-ын чуулганы хуралдаанаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос танилцуулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Анх Энхсаран сувиллаас халдвар алдсан. Үүнд хэрхэн хариуцлага тооцсон бэ. Энхсаран сувилал төрийн байгууллагын хамгаалалтад байсан. Тэгэхээр хариуцлага тооцох ёстой.
Өдрийн орлогоороо амьдардаг иргэдээ анхаарахгүй бол болохгүй байна. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд гацчихсан хүмүүсийг хөдөө буцаах чиглэлд анхаармаар байна. Хэтэрхий хатуурхсан байж болохгүй. Асуудалд шинжлэх ухаанчаар хандмаар юм. Амьд хуралдаан явуулахад их хурлын дарга анхаараарай.
Төр ийм үед онцгой дэглэмээр хариуцлагатай ажиллах ёстой. Сайд нар чуулганы танхимд суугаад байдаг, гишүүд яагаад сууж болдоггүй юм бэ. Төрөө ордноос хөөгөөд гаргачихаж болдог юм уу? Өөрсдөө хуралдаад, бид нарыг гаднаас хуралд гэж болохгүй.
УОК-ын дарга Я.Содбаатар: Хоёр голомтлон гарсан тохиолдлыг хуулийн дагуу шалгаж байгаа. Энхсаран сувилалтай холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайдад чиглэл өгсөн. Надад байгаа мэдээллээр энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.
Голомтлон гарсан хоёр тохиолдол дэр албаны хүмүүс ажиллаж байгаа. Төмөр замын вагоны лацыг үздэг агентууд бий. Эдгээр хүмүүсийн дунд халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Гадаргуугаар, металл хэрэгслээр халдвар дамжсан гэж үзэх үндэслэл байна. Тэнд ажиллаж байсан гол гурван хүн халдвар авсан. Халдвар хамгааллын нарийн дэг журмыг барьж, мэргэжлийн хүмүүсийг үгийг дагаж байгаа
Албаны журмаар ирсэн 500 гаруй хүн байна. Нөхцөл байдал бид нарын тооцож байгаагаар явж байгаа зүйл алга. Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд эдгээр хүмүүсийг гаргаж болохооргүй байна. Эдгээр хүмүүсийг албаар хориод байгаа зүйл байхгүй. Нөхцөл байдлыг ойлгоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!