2020/12/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.69₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-25°
18:00
S29
-19°
19:00
S29
-20°
20:00
S29
-21°
21:00
S29
-21°
22:00
S29
-22°
23:00
S29
-22°
00:00
S29
-22°
01:00
S29
-22°
02:00
S29
-22°
03:00
S29
-23°
04:00
S31
-23°
05:00
S31
-23°

Ази тивд томоохонд тооцогдох хөрөнгө оруулалтыг Монгол залуус татаж чадлаа

ikon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг

2020.11.16-ны өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр “АНД Глобал” компани Япон улсын тэргүүлэгч компанийн нэг болох “Марубени” корпорацтай “Хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулснаар “АНД Глобал” компани нь “Марубени” корпорац болон АНУ-ын “TechStars” компаниудаас Series A шатны нийт 10,3 сая америк долларын хөрөнгө оруулалтыг авахаар боллоо.

Япон улсын “Сого шоша” (бизнесийн дагнасан биш олон салбарт үйл ажиллагаа явуулдаг) компаниудын нэг 150 гаруй жилийн түүхтэй дэлхийн 68 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон худалдааны компанитай үүсгэн байгуулагдаад дөрөвхөн жил болж буй Монгол Улсын технологийн старт-ап компани ийм өндөр дүн бүхий гэрээ байгуулж, олон улсын зах зээл дээр хамтран ажиллахаар болсон нь Монгол Улсын технологийн салбарт ихээхэн ирээдүй байгааг харуулж байна.

Та бүхэнд сонирхуулахад “Марубени” корпорац нь мэдээлэл, харилцаа холбооны технологи, хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, хими, санхүү, лизинг, эрчим хүч, цахилгаан станц, тээвэр, үйлдвэрлэлийн машин механизм зэрэг бизнесийн олон салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг конгломерат компани юм. Харин “АНД Глобал” компанийн хувьд өөрийн охин компаниудаараа дамжуулан хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хиймэл оюун ухааны тусламжтайгаар, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилготой LendMN, хүний өдөр тутмын хэрэгцээ болох төлбөр, хөнгөлөлт, онлайн дэлгүүр, энтертейнмент, хүргэлтийн үйлчилгээг нэг дор багтаасан SuperUp, онлайн худалдааны зах зээлд шинээр гарч ирээд буй Banana Mall зэрэг технологийн шийдлүүдийг зах зээлд гаргаад буй  компани билээ.

“АНД Глобал” болон “Марубени” корпорац нарын хооронд үүсэж буй энэхүү хамтын ажиллагаа нь Монгол болон Япон улсын бизнесийн хамтын ажиллагааг цоо шинэ түвшинд гаргах эхлэл болоод зогсохгүй “Series А” шатны хөрөнгө оруулалтын дүнгээрээ Ази тивд томоохонд тооцогдохоор байна.

Монгол Улсын Засгийн газрын бодлого, төлөвлөгөөнд уул уурхайн салбараас хараат байдлаа багасгах, оюуны экспортыг дэмжих асуудал тусгагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Гэтэл ийнхүү хувийн компани, тэр дундаа Монгол инженер, хөгжүүлэгч залуусыг нэгтгэж чадсан технологийн старт-ап компани өөрийн бүтээсэн санхүүгийн технологийг олон улсад экспортолж, дэлхий дахинд Монгол Улсыг технологийн үйлдвэрлэгч улс гэж хүлээн зөвшөөрүүлэх эхний алхмыг тавьж буй нь бахархууштай.

Эх сурвалж:  https://and.global/newsroom.html?article=965954129341676954 

https://www.marubeni.com/en/news/2020/release/00030.html

https://www.nikkei.com/article/DGXMZO66313550X11C20A1XQ9000/?fbclid=IwAR04OnfUa6bbdtGzfQvzXwUrOdv-nvuE1n3Tbhq85WoJ2DUMm7mxtG8NuLQ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x