ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улс Ази, Номхон Далайн Худалдааны Гэрээнд нэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс өчигдөр Ази, Номхон Далайн Худалдааны Гэрээнд (APTA-Asia Pacific Trade Agreement) нэгдэж, долоо дахь гишүүн нь болжээ.

Монгол улс анх удаагаа бүс нутгийн хөгжиж буй орнуудын худалдааны гэрээнд нэгдсэн нь энэ юм байна. Өмнө нь Бангкокийн Гэрээ гэгддэг байсан APTA-г анх 1975 онд Бангладеш, Энэтхэг, Лаос, Өмнөд Солонгос, Шри Ланка улсууд байгуулж, 2001 онд Хятад улс нэмэгдэж байжээ.

Хятад улс элссэнээс хойш олон жилийн дараа элссэн дараагийн улс нь Монгол болсон байна.

“Хятад улс элссэн 2001 оноос хойш APTA анх удаагаа өргөжиж байна. APTA-г бүс нутгийн орчин үеийн худалдааны гэрээ болгоход энэ нь чухал ахиц дэвшил болох юм” гэж НҮБ-ын харьяа ESCAP (Economic and Social Commission for Asia and the Pacific) байгууллагын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана твиттер хуудсандаа мэдэгджээ.

APTA-д элссэнээр Монгол улс Өмнөд, Зүүн Өмнөд, Баруун Өмнөд Ази болон Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ бага татвартай нийлүүлэх боломж нээгдэх гэнэ.

“APTA-д элссэн явдал нь Монгол улс бусад гишүүн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд дэмжлэг болохоос гадна эдийн засгаа төрөлжүүлж, бүс нутгийн интеграцид илүү идэвхтэй оролцох боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Монгол улсаас Тайланд улсад суугаа элчин сайд А.Төмөр мэдэгджээ.

APTA-гийн гишүүн орнууд одоо татварын хөнгөлөлтийн хүрээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг либералчлах асуудлаар тав дах удаагийн яриа хэлэлцээгээ эхлүүлээд байгаа юм байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
d [37.48.54.133] 2020/10/6
ashguidee
0 | 0 Хариулах
Зочин [202.131.246.210] 2020/10/1
Энэ их сайхан ажил болжээ. Баяр хүргэе!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.92] 2020/9/30
Худалдааны яамтай болох хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.177] 2020/9/30
Шанхайн хамтын нийгэмлэг, Евроазийн ЭЗХ эдэрийг болвол хамаагүй амьдралтай холбоо юм биш үү
0 | 1 Хариулах
21 [202.55.191.130] 2020/9/30
Dotoodoo demjih zuil ogt hiighui uymaa gadaadiin baraag baga uneer avaad bid tedend zarakh baraa baihgui shdfei
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.126] 2020/9/30
Yahahahah orosiin eurasiagiin ediin zasgiin holboog ania shaasss hahah maniusiig 30-60% tatwar tulvvlj daramtalj elsuulehgee shaagaaad bsiin muusain ivanuud
1 | 1 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/9/30
сайн байцгаана уу? Харин ч гэж гайгүй боломжийн Гэрээнд нэгдчихлээ шүү. Зүй зөв хэрэглэж ашиглаад явбал ч өгөөж шим нүнжиг гарнадаа гарна. Сайхан мэдээ байна.
4 | 0 Хариулах
KN [140.114.234.167] 2020/9/30
Маш сайн ажиллаж Монголчууд, ASEAN-ы интеграцид хамаагүй ойртож. Америк Ази-Номхон далай дахь бодлого идэвхижиж, дэлхийн геополитик, эдийн засгийн идэвхижлийн халуун цэг болж байгаа үед Монголд үнэхээр ач холбогдолтой. Дутертэ Ерөнхийлөгч ASEAN-ыг даргалж байхдаа Монгол, Туркыг шинээр гишүүнээр элсүүлэхийг сөхөж байсан, дэмжлэг аваагүй ч. Гэхдээ одоо Монголд илүү боломжтой Сингапур ASEAN-ыг даргалж буй энэ үед ASEAN-руу зүтгэх л хэрэгтэй.
2 | 1 Хариулах
ЖДҮ шаахгүй [64.119.19.170] 2020/9/30
ЖИЖИГ ххк уудаа өнгөлөөд өгвөл цаадуул чинь шаана ш дэ.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.79] 2020/9/30
ih meddeg garuud deer setgegdelvvdee bicheed bgaarai lalruudaa
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.121] 2020/9/30
chi yu ch oilgohgui bolohoor heruuliin alim huleegeed baij bna uu? kkk. Garch ajil hiigeech ingej comment otoj porn uzej booovoo saaj bhaar
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.79] 2020/9/30
xaxa ajil hiigeed l suujine harin porn boowoo bol saaj bgaa bgaa :D
0 | 0 Хариулах