Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдан авалтын цоо шинэ SUPPAY үйлчилгээ нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Авахыг хүсэж буй зүйл тань хямдарч байсан уу? Хэн нэгэнд гэнэтийн бэлэг барих гэх мэт яаралтай худалдан авалт хийх болсон тохиолдолд та яадаг вэ? Өдөр ирэх тусам шинэчлэгдэж байгаа хэрэглэгчдийн хүсэл, хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн төрөл бүрийн арга хэрэгслүүд зах зээлд шинээр нэвтэрсээр байна. Тэгвэл яг таны хүсэлд нийцсэн худалдан авалтын цоо шинэ төрлийн үйлчилгээг SuperUp аппликейшн хэрэглэгчдэдээ санал болгож эхэллээ. 

Олон Улсад өргөн хэрэглэгддэг санхүүгийн бүтээгдэхүүн болох худалдан авалтын зээлийн SupPAY үйлчилгээ нь танд ямар ч урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр хүссэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шууд аваад, 30 хоногийн хугацаанд хүү болон шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр эргэн төлөх таатай боломжийг олгох юм.

Мөн тус үйлчилгээг цахим хэтэвч, төлбөр тооцооны супер аппликейшн болох SuperUp-ийн онлайн дэлгүүрээс ашиглах боломжтойгоороо давуу талтай юм. Та хүссэн бүхнээ хүссэн үедээ хамгийн хялбараар буюу гар утаснаасаа захиалаад л, хүссэн газраа хүргүүлэн авах болно.

SupPAY үйлчилгээгээр хүссэн бүтээгдэхүүнээ авахын тулд: 

  1. SuperUp аппликейшнийг татаж бүртгүүлээд,
  2. Banana Mall онлайн дэлгүүрийг сонгож,
  3. SupPAY тэмдэглэгээ бүхий бүтээгдэхүүнээс сонголтоо хийхэд л хангалттай.
 

Хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бүрэн бэлдэж амжаагүй яваа завгүй эцэг эхчүүддээ зориулан бүх насны хүүхдүүдийн хичээлд хэрэгтэй хэрэгслүүд, технологийн бүтээгдэхүүнийг SupPAY үйлчилгээгээр авах боломжтойг дуулгахад таатай байна. Яг одоо SuperUp аппликейшнийг татаад, худалдан авалтын шинэ шийдлийг ашиглан хичээлийн шинэ жилд хэрэгтэй бүхнээ шууд аваарай.

 

SuperUp аппликейшнийг дараах линкээр татаж аваарай. https://superup.mn/d.htm 

 

Хэтэвчиндээ мөнгөгүй байсан ч хүссэн бүтээгдэхүүнээ шууд ав. SupPAY 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.