Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

"БНСУ-д COVID-19 халдвар авсан манай иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.27/

https://www.facebook.com/iKonNews/videos/1008674099561254/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн дахинаа 23,906,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 823,000 хүн эндсэн бол 16,800,000 гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагт 210,000 хүн шинээр халдвар авч, 4,0001 гаруй хүн эндсэн бөгөөд Энэтхэгт 75,000 гаруй хүн нэг өдрийн дотор халдвар авсан нь дэлхийд хамгийн өндөр өвчлөл бүртгэгдсэн тохиолдол болж байна.

24 цагийн хугацаанд манай хөрш ОХУ-д 4,676 хүн халдвар авч, 115 хүн эндсэн бол БНХАУ-д 32 тохиолдол бүртгэгдсэний 8 тохиолдлыг гадаадаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.

Япон улсад 903 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндсэн бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд тохиолдол тасралтгүй нэмэгдэж байна.

БНСУ-д өнгөрсөн хоногт 441 хүн шинээр халдвар авсны 7 тохиолдлыг гадаадаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Тус улсад эмнэлгийн оны ашиглалт 75 хувьд хүрч, 200 ортой зөвхөн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд үйлчлэх эмнэлэг гаргалаа. Сөүлийн бүх сургууль цэцэрлэгийг хааж, хичээлийг цахимаар явуулах болсон байна.

Сөүл хотын Гымчон дүүрэгт ажилладаг манай улсын 8 иргэн COVID-19 халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол найман хүн гэрийн тусгаарлалтад байна. Манай иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна.

Манай улсын хувьд өчигдөр 109 хүн тусгаарлан ажиглалтад орж, 256 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор нийт 3,718 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 55 хүний гурав нь эрчимт эмчилгээний тасагт байгаа.

АНУ-д 15 минутад 97 хувийн баталгаатайгаар COVID-19-ийг илрүүлэх оношлуур бүтээжээ

Гадаад улсуудад хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын талаар танилцуулъя:

Канадын эрдэмтдийн судалгаагаар сургуулийн анги дүүргэлтийн тоо нэмэгдэх хэрээр халдварын тохиолдол өсөж байгааг баталсан байна. Ингээд нэг ангид 20 хүртэл тооны хүүхэд хичээллүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргажээ.

АНУ-ын Иелийн их сургуулийн судлаачид коронавирусийн эсрэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дархлааны хариу урвалыг судлах судалгааны ажил хийжээ. Судалгааны үр дүнд эрэгтэйчүүд илүү хүндээр өвчилж, эндэх магадлал өндөр байгааг тогтоосон байна.

АНУ-ын Хүнсний хяналтын албанаас томуугийн хурдавчилсан оношлууртай адил COVID-19 халдварыг илрүүлэх хурдавчилсан оношлуурыг бүтээсэн байна. Уг оношлуур 15 минутын хугацаанд 97 хувийн баталгаатай оношилж байна хэмээх дүгнэлт гаргажээ" хэмээн хэллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.