Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 29% буурсан нь эдийн засаг 9.7% агшихад гол нөлөө үзүүлэв

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ оны үнээр 16.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 919.5 тэрбум төгрөг буюу 5.2%-аар, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 7.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 845.3 тэрбум төгрөг буюу 9.7 хувиар буурсан байна. 

Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засгийн өсөлт 2020 оны эхний хагас жилд 9.7 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. 

Ийнхүү буурахад 

  • Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 541.2 тэрбум төгрөг буюу 29.4 хувиар 
  • Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 294.9 тэрбум төгрөг буюу 8.2%-аар буурсан нь голлон нөлөөлжээ.

ДНБ 9.7 хувиар буурсны

  • 6.2 нэгж нь уул уурхайн олборлолтын салбарт 
  • 1.8 нэгж нь тээвэр, мэдээлэл холбооны салбарт
  • 1.5 нэгж нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт 
  • 1.6 нэгж нь бүтээгдэхүүний цэвэр татварт тус тус ногдож байна. 

График. ДНБ-ий цэвэр өсөлт, бууралт (2012-2020в06 сар, 2010 оны зэрэгцүүлэх үнээр, их наяд төгрөг)

2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ХАА-н салбарын нэмэгдэл өртөг 2020 оны эхний хагас жилд 1.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 13%-аар өссөн нь ДНБ-нд 1.9 пунктийн эерэг нөлөөллийг үзүүлсэн байна. 

Уул уурхайн олборлолтын салбарыг оруулахгүйгээр аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2020 оны эхний хагас жилд 861.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурч, ДНБ-нд 0.4 пэнктийн сөрөг нөлөөллийг үзүүлжээ.

Харин үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2020 оны эхний хагас жилд 3.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 294.9 тэрбум төгрөг буюу 8.2 хувиар буурч, ДНБ-нд 3.4 пунктийн сөрөг нөлөө үзүүлжээ.